Багш Б.Гантулга Нице Софи Антиполис их сургуульд ажиллаад ирлээ

ERASMUS+ хөтөлбөрийн хүрээнд Франц (France) улсын Ницце (Nice) хотын UNIVERSITE DE NICE SOPHIA ANTIPOLIS сургуультай хийсэн багш, ажилтан, оюутан солилцох (International Credit Mobility -2017)  гэрээний дагуу  Сити их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал, жуулчлалын тэххимийн эрхлэгч Б.Гантулга  2019 оны 6 сарын 11-ээс 17-ны хооронд тус сургууль дээр томилолтоор ажиллаад ирлээ. Энэ сургууль нь Ницце хотын UNIVERSITE COTE D’AZUR- сургуулийн гишүүн сургууль бөгөөд Аялал жуулчлалын сургуулийн захирал Франк Состэ (Frank SOSTHE)-тай багш солилцооны төслийн хүрээнд хамтран ажилласан юм.

Багш Гантулга тэнд ажиллах хугацаандаа Аялал жуулчлалын сургууль (Institut du Torisme-UNS)-тай танилцан цаашид харилцан мэдлэг, туршлага солилцох зорилгоор аялал жуулчлалын мэргэжлийн оюутан сургах, багш ажиллуулах талаар Аялал жуулчлалын сургуулийн захирал Frank SOSTHE-тай тохиролцон, хамтран ажиллахаар болжээ. Мөн Ницце (Nice) хот болон хот орчмын байгаль, түүх, соёлын дурсгалт газруудаар явж танилцан, судалгаа хийсэн байна.