Японы хувийн их, дээд сургуулиудын холбооны ерөнхийлөгч Кейко Сакашита, дэд ерөнхийлөгч Хидэвүми Койдэ тэргүүтэй их, дээд сургуулийн захирал, төлөөлөл СИТИ их сургуульд зочиллоо

Японы хувийн их, дээд сургуулиудын холбооны ерөнхийлөгч Кейко Сакашита, дэд ерөн-хийлөгч Хидэвүми Койдэ тэргүүтэй найман их, дээд сургуулийн захирал, төлөөлөл 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр СИТИ их сургуульд зочилж, Монгол улсын хувийн их, дээд сургуулиудын ерөнхий байдал, хөтөлбөр, төлөвлөлт, мэргэжил боловсролын хүрээнд цаашид хамтран ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Түүнчлэн Япон улсын хувийн их, дээд сургуулиудтай зохих мэргэжлийн хүрээнд оюутан, багшийн солилцоо хийх, улмаар туршлага судлах, хамтран ажиллах арга замын тухай халуун дотно яриа өрнүүлэв. Зочид СИТИ их сургуулийн оюутнууд Японоор мэндчилж, хүлээн авсанд талархал дэвшүүллээ.

Гадаад Харилцааны Алба

Бусдадаа хуваалцах
  •  
  •  
  •  
  •  
  •