Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

Ази-Номхон Далайн орнуудын франц хэлний сургалтын уламжлал, шинэчлэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2019 оны 9 дүгээр сарын 19-21 хооронд МУИС дээр зохион байгуулагдлаа. Тус хуралд ГХА-ны дарга Т. Алтанцэцэг Б. Батбаярын “Нүүдэл суудал романы оноосон нэрийн орос, англи, франц орчуулганд хийсэн судалгаа” сэдвээр илтгэл тавьж, хуралдааны модератороор ажиллалаа. Хурлын үеэр олон улсын байгууллага болон бүс нутгийн их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай ярилцлаа. 2019-2020 оны хичээлийн жилээс СИТИ сургуулийн оюутнууд франц хэлийг сонгож суралцаж байна.      

Гадаад Харилцааны Алба