“ХӨРӨГ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн  боллоо

 

СИТИ Их сургуулийн Компьютер график дизайны тэнхимийн багш, зураач Д.Батнасангийн “ХӨРӨГ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Оросын Шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д 2019 оны 10-р сарын 16-нд нээгдлээ.

Уг үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд СИТИ Их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа, урлаг судлалын ухааны доктор, зураач, уран барималч С.Бадрал, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Базархандаев Амгалан Ринчинович болон ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Татьяна Будаева нар оролцож үг хэллээ.

Энэхүү үзэсгэлэн энэ долоо хоногт мөн үргэлжилж байгаа билээ.

previous arrow
next arrow
Slider