Манай сургуулийн багш шилдэг нийтлэлч болов.

Сити их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор профессор Гэндэнгийн Төртогтох “Нээлттэй хаалга” /Open door/ сонины 2018 оны “Шилдэг нийтлэлч”-ээр тодорсон байна.

“Open door” буюу “Нээлттэй хаалга” сониныг Монголын нэрт сэтгүүлч Б.Ганчимэг, Х.Бүрэнтотох нарын хүмүүс үүсгэн байгуулсан бөгөөд долоо хоног тутам гардаг, нийгэм эдийн засаг, соёл урлагийн сэдвээр түлхүү  нийтэлдэг, уншигчдын тэр дундаа сэхээтний хүрээнд нэр хүндтэй болж буй сонин юм.

Г.Төртогтох багш урьд өмнө нь “Залуучуудын үнэн”, “Үнэн” сонин, “Бодрол, бясалгал” сэтгүүлд сурвалжлагчаас ерөнхий эрхлэгч хүртэл ажиллаж, төвийн хэвлэлүүдэд олон арван нийтлэл хэвлүүлж байсан туршлагатай сэтгүүлч, нийтлэлч билээ. Тэрээр “Нээлттэй хаалга” сонинд дэлхийн томоохон эрдэмтэд, улстөрчид, нийтлэлчдийн улс төр, гадаад харилцаа, шинжлэх ухааны сэдэвт сонирхолтой бүтээлүүдийг орчуулан нийтэлж байгаа юм байна. Г.Төртогтох багш өнгөрсөн онд Монголын нэрт философич, шинжлэх ухааны гавьяат ажилтан Б.Даш-Ёндонтой хамтран ОХУ-ын эрдэмтэн, Б.Ю.Каргалицкийн “Марксизм” хэмээх томоохон бүтээлийг орчуулан хэвлүүлжээ.