БНСУ-аас гоо сайхны мастер багш нар урилгаар ирж хичээл заалаа

10 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд БНСУ-ын гоо сайхны мэргэжилтнүүд урилгаар Сити их сургууль дээр хоёр өдрийн сургалт семинар зохион байгууллаа. Солонгосын гоо сайхны дэвшилтэт техник технологийн тухай сэдэвт уг сургалтыг World Medi& Beaauty компани зохион байгуулсан байна. Манай сургуулийн Гоо сайхны сургуулийн багш хамт олон уг сургалтад мөн хамтран ажилласан юм. Түүнчлэн Сити их сургуулийн ерөнхийлөгч хатагтай Ц.Байгалмаа багш төлөөлөгчидтэй уулзан бэлэг дурсгалын зүйлс гардуулаа. Хамтран оролцсон бүх хүнд баярлалаа.