Гоо сайхны сургуулийн баг амжилт үзүүллээ

“Улаанбаатар 380” нийслэлийн аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын 11-р тэмцээнд манай сургуулийн Гоо сайхны сургуулийн оюутнууд маш амжилттай оролцлоо. Тус тэмцээн 2019 оны 10 сарын 23-ны өдөр зохион байгуулагдасан бөгөөд манай 6 оюутан медальт байранд шалгарчээ.

-“Нүүрний массаж” төрлөөр Арьс гоо заслын 3-р курсын оюутан М.Халиунаа хүрэл медаль,”Нурууны массаж” төрлөөр алтан медаль хүртэж, Нийслэлийн шилдэг гоо сайханчаар шалгаран гранпри шагнал гардав. Мөн дараах оюутнууд медаль хүртсэн байна.

-Арьс гоо заслын 4-р курсын оюутан Э.Мөнхзул “Нүүрний массаж” төрлөөр мөнгөн медаль

-Арьс гоо заслын 4-р курсын оюутан Б.Биндэръяа “Нурууны массаж” төрлөөр мөнгөн медаль

-Үсчин стилистийн 3-р курсын оюутан Ө.Хонгорзул ” Body art” төрлөөр алтан медаль, “Тэмцээний нүүр будалт” төрлөөр хүрэл медаль

-Үсчин стилистийн 3-р курсын оюутан С.Эрхэмбаяр “Тэмцээний нүүр будалт” төрлөөр мөнгөн медаль

– Үсчин стилистийн 2-р курсын оюутан Э.Наранболор “Кератив хуримын нүүр будалт” төрлөөр алтан медаль тус тус авав.

Ийнхүү нийт дүнгээр манай сургууль тус тэмцээний шилдэг сургуулиар шалгарсан нь баяр дээр баяр нэмлээ. Тэмцээнд оролцсон нийт оюутнууд болон амжилттай бэлтгэн оролцуулсан багш нартаа баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд амжилт хүсье.