Сайн дурын ЭНЭРЭЛ клуб

Зорилго:

Сити их сургуулийн оюутан залуус нэгдэж бусдад эерэг хандлага түгээх болон хувь хүний хөгжих боломжийг нээж олон талт чадвартай оюутныг бий болгоход оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Хандивын аян
  2. Сайн үйлсийн аян
  3. Цагийн ажил
  4. Хүрээлэн байгаа орчиноо хамгаалах
  5. Улаан загалмайтай хамтарч ажиллах

Гишүүнчлэл, хамрах хүрээ:

Энэхүү клуб нь өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй болон сайн дурын үндсэн дээр нийгмийн ажилд оролцох, танилын хүрээгээ тэлэх хүсэлтэй байгаа Сити их сургуулийн оюутан залуусыг гишүүнээр элсүүлнэ.
Ганцаарчлан болон багаар ажиллах чадвартай, цаг барьдаг, хариуцлагатай, бусдыг болон өөрийгөө хүндэлдэг, өгсөн үүрэг даалгаварыг
цаг тухай бүрт чанартай гүйцэтгэдэг, өөрийгөө дайчлах чадвартай хэн бүхэнд нээлттэй.

Клубын давуу тал:

  • Өөрийгөө таних
  • Төрөл бүрийн ажлын туршлагатай болж, аливааг харах өнцгөө тэлнэ.
  • Өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүстэй нэгдэж багаар ажиллах чадварт суралцана.

Клубд хамрагдсанаар олж авах боловсрол, мэдлэг:

  • Шинэ зүйлсэд суралцана.
  • Хувийн зохион байгуулалт сайтай болно.
  • Хэлний мэдлэгээ сайжруулна.
  • Хүнтэй харилцаж сурна.