Гэрэл зургийн клуб

Зорилго:

Сити их сургуулийн гэрэл зураг сонирхогчдийн чадварыг хөгжүүлэх,гэрэл зургийн талаарх мэдлэг чадвараа солилцон баг хамт олноор ажиллах чадварыг нэмэгдүүлэх,чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, гэрэл зургаар дамжуулан шинэ орчин, шинэ мэдрэмжийг нийт оюутан, багш, ажилчдад бий болгох,цаашлаад олон оюутан залуучуудыг гэрэл зурагт дуртай болгох сонирхлийг нь нэмэгдүүлэх,дэмжих.

КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  • Гэрэл зургийн талаар боловсрол олгох
  • Сити их сургуулийн фото зургийн санг бүрдүүлэх,сургуулийн вэб сайтыг сургуулийн захиргаа болон оюутны холбоотой хамтран хөгжүүлэх
  • Сургууль дээр зохиогдсон ямарваа нэгэн үйл ажиллагааны зургийг аван сургуультай хамтран ажиллах
  • Энэхүү клуб нь жилийн турш сурсан мэдсэн зүйлсээ үзэсгэлэн маягаар сургуулийн оюутан багш нарт толилуулах
  • Клубын үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг гарган бүрэлдэхүүний сургуулийн захиргаа,зөвлөх багшаар хянуулж хамтран ажиллана.

КЛУБЫН ГИШҮҮНЧЛЭЛ, ХАМРАХ ХҮРЭЭ:

  • Энэхүү клуб нь зөвхөн гэрэл зураг дарах сонирхолтой,цаашлаад өөрийн чаддаг зүйлс мэдлэгээ бусадтай хуваалцахыг хүссэн Сити их сургуулийн оюутан залуучуудыг гишүүнээр элсүүлнэ.
  • Ганцаарчлан болон багаар ажиллах чадвартай/чадвараа нэмэгдүүлэхийг хүссэн, тус клубын зорилгыг сайтар ойлгосон, цагийг чанд баримталдаг, хариуцлагатай, өөрийгөө хүндэлдэг, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухай бүрт чанартай гүйцэтгэдэг өөрийгөө дайчлах чадвар бүхий Сити их сургуулийн хэн бүхэнд нээлттэй байна.

КЛУБЫН ДАВУУ ТАЛ:

  • Өөрийн ирээдүйд эзэмших мэргэжилтэй холбоотойгоор гэрэл зураг дарах чадвар нэмэгдэнэ.
  • Гэрэл зураг авах,янзлах түвшингээ ахиулах боломжтой.
  • Сошиал ертөнц хөгжиж буй өнөө цагт гэрэл зургаар дамжуулан бусдад сайн сайхныг түгээх,мөн өөрийн сошиал хаягаа хөгжүүлэх боломжтой.
  • Photoshop дээр ажиллаж сурах
  • Өөртэйгээ ижил сонирхолтой хүмүүстэй нэгдэж багаар хамтран ажиллахад суралцах,цаашлаад бие биенээсээ мотиваци аван эрч хүчтэйгээр ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх.