Бүжгийн клуб

Зорилго:

Оюутнууд хичээлээс гадуурх чөлөөт цаг заваа өөрсдийн сонирхолын дагуу зөв боловсон өнгрүүлэх болон бие бялдар, оюуны хөгжлийг авах, шинэ хүрээлэл, хамт олон дунд зохиогдох үйл ажиллагаануудад оролцон өөрийгөө нээн илрүүлж хөгжиж багаар ажиллах чадавхид суралцахад оршино.

Үйл ажиллагаа: Орчин үеийн чөлөөт бүжгийг анхан шатнаас нь суралцах. 7 хоногт 3 удаа хичээл орно. 18:00-20:00 цагийн хооронд хичээллэнэ.

Гишүүнчлэл:

  • Зөвхөн “Сити их сургуулийн” оюутан хамрагдана.
  • Бүжиглэх сонирхолтой хүн бүрт нээлттэй.
  • Хүний тоо 20-25

Гишүүнд тавигдах шаардлага:

  • Клубын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.
  • Зөв боловсон хандлагатай байх.
  • Бүжгийн зааланд өмсөх тусгай гутал, хувцастай байх.

Клубын давуу тал:

  • Орчин үеийн чөлөөт бүжгийг анхан шатнаас нь суралцах.
  • Дэглэлт сурах.
  • Бусад сургуулийн клубтэй хамтарч үйл ажиллагаа явуулах.
  • Бие бялдарыг хөгжүүлэх.
  • 1-р курсээс бусад курсын оюутнуудад биеийн тамирын хичээл ордоггүй тул бүжгээр хичээллэх нь оюутнуудын эрүүл мэндэд тустай.