БНЭУ-ын Соёлын булан нээгдлээ

Сити их  сургууль Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын Элчин сайдын яамдуутай идэвхтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Сити их сургуулийн номын санд БНЭУ-ын соёлын буланг нээх ёслол боллоо. Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сингх, СИТИ их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа нар соёлын буланг албан ёсоор нээлээ.

Сити их сургуулийн номын санд тавигдсан Энэтхэгийн  номууд англи хэл дээр бичигдсэн, Энэтхэг улсын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг багтааснаараа онцлог юм. Эдгээр бүтээлүүд нь оюутнуудад Энэтхэг улсын соёлтой танилцах төдийгүй англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулах боломжийг олгож байгаа юм.

Уг арга хэмжээний үеэр  Элчин сайд Сингх хэлэхдээ Энэтхэг улсын сургуулиудтай богино хугацаагаар оюутан солилцох, Энэтхэгийн орчин үеийн кино урлагтай оюутан, багш нарыг танилцуулах боломжийн талаар санал солилцлоо.

Сити их сургуулийн Гадаад харилцааны алба