ОХУ-ын Иркутск хотноо зохиогдсон “BAIKAL BEAUTY EXPO 2019” тэмцээнд Сити их сургуулийн багш оюутнууд амжилттай оролцлоо

2019 оны 11-р сарын 14-17-ны өдрүүдэд ОХУ-ын Иркутск хотноо зохиогдсон “BAIKAL BEAUTY EXPO 2019” тэмцээнд MBEAU холбоотой хамтран Сити их сургуулийн Гоо сайхны сургуулийн Г.Хос-эрдэнэ багшаар удирдуулсан баг хамт олон амжилттай оролцож ирлээ.

Энэхүү тэмцээнд Г.Хос-Эрдэнэ багш Олон улсын шүүгч нартай гоо сайхны төрлийн шүүгчээр  ажиллаж мөн шилдэг дасгалжуулагч багшаар шалгарсан юм. Тус тэмцээнд гоо сайхны төрлүүд болох “Color smokey eyes, Body art” мөн гаран дээр нүүр будалтын төрлүүдээр оролцсон. Уг тэмцээнд дараах оюутнууд амжилттай оролцлоо. Үүнд:

Гоо сайхны сургуулийн Арьс гоо заслын 3-р курсын оюутан Б.Мандухай

  • Гаран дээрх нүүр будалтаар алтан медаль
  • Body art төрлөөр хүрэл медаль

Гоо сайхны сургуулийн Арьс гоо заслын 3-р курсын оюутан Х.Тунгалаг

  • Color smokey eyes төрөлд хүрэл медаль
  • Гаран дээрх нүүр будалт төрөлд хүрэл медаль

Гоо сайхны сургуулийн Үсчин, стилистийн 3-р курсын оюутан Ө.Хонгорзул

  • Color smokey eyes төрөлд мөнгөн медаль
  • Гаран дээрх будалт төрөлд мөнгөн медаль
  • Body art төрөлд мөнгөн медаль хүртэж амжилт үзүүлсэн байна.