СИТИ их сургууль дээр эрдэм шинжилгээний бага хурал болж, фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол улс, Бүгд Найрамдах Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сити их сургууль, Энэтхэгийн элчин сайдын яам, Энэтхэг судлалын төв хамтран, 2019 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр  “Монгол, Энэтхэг хоёр улсын хоорондын эртний хэлхээ холбоо, өнөөгийн харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, түүхэн харилцааны тухай фото зургийн үзэсгэлэн нээгдлээ. Уг арга хэмжээнд Энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сингх, элчин сайд О. Нямдаваа, МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн багш  Б.Энхбаяр, Сити их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа, оюутан сурагчид оролцлоо.

Гадаад Харилцааны Алба

2019.11.28