Урлагийн сургуулийн багш С.Сарангэрэл Оросын Холбооны Улсад онол практикийн бага хуралд оролцов

  

Урлагийн сургуулийн Жүжиглэх урлагийн тэнхимийн тайзны ярианы багш, докторант С.Сарангэрэл СИТИ их сургуультай хамтран ажилладаг ОХУ-н Санкт-Петербург хотын РГИСИ-ийн /Оросын тайзны урлагийн дээд сургууль/ оросын театр урлагийн сургуулиудын тайзны ярианы багш, оюутнуудын дунд, түүхт 240 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “ТАЙЗ, ҮГ, ЯРИА” сэдэвт онол практикийн бага хуралд урилгаар сургуулиа төлөөлөн оролцоод ирлээ.

Гурван хоног үргэлжилсэн тус хуралд ОХУ-ын театр урлагийн сургуулиудын тайзны ярианы багш нар, доктор, профессорууд оролцож орчин үеийн тайзны ярианы хөгжил болон цаашдын чиг хандлагын талаарх асуудлуудыг авч хэлэлцэн, нэрт багш нарын мастер сургалтууд явуулж, туршлага солилцлоо.

Тухайлбал:

РГИСИ-н Тайзны ярианы тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Валерия Николаевич Галендеева “Уламжлалт болон орчин үеийн тайзны ярианы заах арга зүй” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэн, мастер сургалт явуулсан ба Болгарын Софи хотын Үндэсний театр-кино урлагийн академийн доктор Тодора Димитрова-Мечкарски “Орчин үеийн тайзны ярианы ёс суртахуун дэг журам” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн РГИСИ-н тайзны ярианы багш, доктор, профессор Юрий Андреевича Васильева “Тайзны яриа: Жүжигчин бэлтгэл сургалтын эхлэл” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлж мастер сургалт явуулав.

Манай сургууль тус хуралд С.Сарангэрэл багшийг оролцуулж туршлага судлуулснаар бид гадаад харилцаагаа бататгахын хажуугаар Жүжиглэх урлагийн тэнхимийн тайзны ярианы сургалтад ахиц гарна гэдэгт итгэлтэй байна.