СИТИ их сургуулийн оюутны урлагийн наадам амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулав

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг урлагийн наадмыг 2019 оны 11-р сарын 24ны өдөр Төмөр замын дуу бүжгийн чуулгын тайзнаа “CITI in the World” сэдэв дор урлагийн сургуулийн бүжгийн урлагийн тэнхимийн зүгээс зохион байгуулж СИТИ их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын нийт 16-н баг авьяас чадвараараа манлайлан өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Тус наадмын онцлог нь баг тус бүр өөрт оногдсон улс үндэстний нэрийг сугалж 10-н хоногийн хугацаанд тухайн улсын хэл соёл, онцлог, түүх гээд бүхий л зүйлтэй нь танилцан түүнийгээ ашиглан 20-н минутын хугацаанд бүрэн хэмжээний зохиомжид тоглолт хийж гүйцэтгэх байв. Наадмын ерөнхий шүүгчдээр ҮУИТ-ын гоцлол бүжигчин МУСТА О.Тулга, хөсөгтөн хамтлагийн морин хуурч, хөөмийч МУСТА О.Чулуунбаатар, хувьсал продакшны жүжигчин, дуучин, СИТИ их сургуулийн 2012 оны төгсөгч Г.Бямбасүрэн, СИТИ их сургуулийн бүжгийн багш Д.Энхбаатар, СИТИ их сургуулийн дуулах ур зүйн багш МУСТА Оюунчулуун зэрэг 5-н хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд шүүгч бүр үзүүлбэр тус бүрд 0-10 хүртэлх оноог дүгнэн өгсөн.

Урлагийн сургуулиас оролцож буй 6-н баг хоорондоо өрсөлдөж бусад салбар сургуулиудын 10-н баг хооронд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан. Ингээд шилдгүүдийн мэдээлэлтэй танилцъя.

Шилдэг дуу

  • 1-р байр Бизнесийн 4-р курсийн оюутан Б.Сумъяабазар
  • 2-р байр Гоо сайхны 2-р курсийн оюутан С.Маралгуа
  • 3-р байр Бизнесийн 3-р курсийн оюутан П.Энхгэрэл

Шилдэг бүжиг

  • 1-р байр Бизнесийн 4-р курсийн “Жороон жороо бүжиг”
  • 2-р байр Дизайны сургуулийн 2-р баг “Дэвүүртэй бүжиг”
  • 3-р байр Бизнесийн 3-р курсийн Латин-Америк бүжиг

Шилдэг хөгжим

  • 1-р байр АҮТ-ийн 3-р курсийн оюутан Б.Тэгш лимбэний гоцлол
  • 2-р байр Бизнесийн 4-р курсийн оюутан М.Тэмүүжин
  • 3-р байр Интерьер дизайны 4-р курсийн оюутан Ц.Мөнхтуул

Шилдэг чөлөөт үзүүлбэр

  • 1-р байр Дизайны сургуулийн 2-р баг “Хятадын багтай үзүүлбэр, тулааны үзүүлбэр”
  • 2-р байр Дизайны сургуулийн 1-р баг “Турникийн үзүүлбэр”
  • 3-р байр Гоо сайхны сургуулийн 2-р баг “Шпага тулаан”

Шилдэг зохиомж

  • 1-р байр Дизайны сургуулийн 2-р баг
  • 2-р байр Гоо сайхны сургуулийн 2-р баг
  • 3-р байр Бизнесийн 4-р курс

Шилдэг баг

  • 1-р байр Дизайны сургуулийн 2-р баг БНХАУ

Урлагийн сургууль

Шилдэг дуу

  • Дуулах, хөгжимдөх урлагийн тэнхим – хор дуу

Шилдэг бүжиг

  • Бүжиглэх урлагийн тэнхим “katta katta” Бүжиг

Шилдэг зохиомж

  • Кино драмын тэнхимийн 3-р курс

Шидэг хөгжим

  • Дуулах, хөгжимдөх урлагийн тэнхим

Шилдэг чөлөөт үзүүлбэр

  • Бүжиглэх урлагийн тэнхим – Могойны акробат гурвал

Шилдэг баг

  • Кино драмын тэнхимийн 3-р курс

Нийт оролцсон баг хамт олонд баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

 Бүжгийн урлагийн тэнхим