БНСУ-ын SAHMYOOK эрvvл мэндийн их сургуульд зочлов

СИТИ их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа, Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг нар 2019 оны 12 дугаар сарын 9-12 хооронд БНСУ-ын их дээд сургуулиудад ажлын айчлал хийлээ. Энэ үеэр SAHMYOOK эрvvл мэндийн сургуулийн удирдлагуудтай уулзаж,  хоёр сургууль хамтран ажиллах, тухайлбал гоо сайхан, сувилахуйн ухааны чиглэлээр суралцдаг оюутан болон багш нарын сургалт, дадлагажуулалт, мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар ярилцлаа.

Мөн айлчлалын үеэр СИТИ их сургууль Seoil-ийн их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, дизайны чиглэлээр сургалт явуулахаар боллоо.  

Гадаад харилцааны алба

2019.12.13