Энэтхэг улсын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR), Энэтхэг улсын засгийн газар 2020-2021 оны хичээлийн жилд Хэл (General language), Шинжлэх ухаан, Хүмүүнлэг, Инженерчлэл, Архитектур, Дүрслэх урлаг, Урлаг (бүжиг, хөгжим) чиглэлээр монгол оюутнуудад суралтын тэтгэлэг зарлаж байна. Анагаах ухаан / Парамедикал чиглэл тэтгэлэгт хамрагдахгүй.

Тэтгэлэгт хамрагдах оюутны насны хязгаар 18-30. (Ph.D-ын сургалтанд хамрагдах наc 45). Сурлагын өндөр амжилттай, тухайн салбарынхаа талаар сайн мэдлэгтэй, англи хэл сайн эзэмшсэн хүмүүс ICCR портал дээр онлайнаар бүртгүүлнэ. Хаягийг харна уу. http: //a2ascholarships.iccr.gov.in /. Холбогдох бусад мэдээллийг ICCR порталаас авна.

Тэтгэлэгт сургалтын бүртгэл, төлбөр, амьжиргааны тодорхой зардал багтана. Тэтгэлгийг сургалтын бүх хугацаанд олгоно.

Энэтхэгийн элчин сайдын яам онлайнаар материал хүлээн авах сүүлийн хугацаа 2020 оны 2-р сарын 15-ны өдөр. Харин докторын зэргийн сургалтанд хамрагдах хүмүүсийн материалыг 2020 оны 8 дугаар сарын 15-р хүртэл хүлээн авна. Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Гадаад Харилцааны Алба