Франц улсад тэтгэлэгтэй суралцаж болно

СИТИ их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг Франц улсын Кампус Франс байгууллагын Монгол дахь салбарын төлөөлөгчидтэй уулзаж, БНФУ-д тэтгэлэгтэй суралцах, ажиллах боломжийн талаар ярилцлаа. Тус байгууллагын төлөөлөгч  н.Ананд, Д. Дулмаа нар СИТИ их сургуулийн оюутнуудад Франц улсад тэтгэлэгтэй суралцах ямар боломж байгаа талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ  мөн тэнд хэрхэн суралцаж байсан туршлагаасаа хуваалцлаа.

Тэрчлэн СИТИ их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг тус сургуульд суралцаж байгаа болон төгсөгчид Япон, Солонгос, Малайз улсад ажиллах шинэ боломж нээгдэж байгаа талаар танилцуулга хийлээ.