БНХАУ-ын сургалтын тэтгэлэгт хамрагдах тухай

БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг олон төрөл байдаг бөгөөд материалаа бүрдүүлж, хандах боломжтой нь Хятадын засгийн газрын А болон Б төрөл, Торгоны зам, Нэг бүс, Нэг замын гэх мэтчилэн байна. Түүнээс гадна тухайн муж, сургуулийн тэтгэлэг гэж бас байдаг.

Хятадын засгийн газраас тухайн орны боловсролын яаманд квот өгч, зарладаг тэтгэлэг (А төрөл), эсвэл тухайн сургууль оюутанаа шалгаруулж элсүүлэн авдаг тэтгэлэг (Б төрөл) болно. Бүртгэлийн хугацаа сургууль сургуулиас хамаарч, харилцан адилгүй байдаг. Энэ удаад бүртгэл эхэлсэн Хятадын засгийн газрын Б төрөлд элсэлт авч, эхэлж байгаа сургуулийн холбоосыг та бүхэнд танилцуулья.

БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгийн талаарх мэдээлэлийг Тэтгэлэгийн Хорооны албан ёсны сайт http://www.csc.edu.cn/laihua/newsdetailen.aspx?cid=66&id=3074 -аас авна уу

Сургуулиар хайлт хийх бол http://www.csc.edu.cn/laihua/universityen.aspx хаяг руу орно уу.

  1. Zhejiang University. http://admission.zju.edu.cn/redir.php?catalog_id=136
  2. Harbin Engineering University

http://studyheu.hrbeu.edu.cn/2019/1213/c6377a245321/page.htm

http://studyheu.hrbeu.edu.cn/2019/0321/c6369a219955/page.htm

  1. Chang’An University

http://www.ies.chd.edu.cn/2019/1206/c2577a116289/page.htm

  1. China Academy of Art

http://caa.at0086.cn/site/cn/scholarship_cn/show-5217.html

  1. Xi’An Jiaotong Univeristy

http://sie.xjtu.edu.cn/jxj1.htm

  1. Shaanxi Normal Univerity

http://admission.snnu.edu.cn/jxj/zgzfjxj/zggxzzzsxmsqbf.htm

  1. Shanghai University of Finance and Economics

https://ices.sufe.edu.cn/Home/NewsDetail/2114

Та тэтгэлэгт материал бүрдүүлж өгөхөөс өмнө эхлээд суралцах мэргэжлээ тодорхойлж, сургуулиа олох нь хамгийн чухал юм. Дараа нь сурах мэргэжлийн чигэлэлээрээ багш олно. Ингэхдээ тухайн сургуулийн албан ёсны сайт дээр байгаа багш нарын холбоо барих утас, цахим шуудангийн хаягаар суралцах  зорилго, чиглэлээ тодорхойлсон төлөвлөгөөгөө илгээнэ. Суралцах хүсэлтэйг тань зөвшөөрсөн  хариу (Acceptance letter)  та авбал тэтгэлэгт тэнцэх бас нэг давуу тал болдог.

Мастерт 35 нас хүрээгүй, докторт 40 нас хүрээгүй байх гэсэн шалгуур байдаг. Дүнгийн голч 3-аас дээш байхыг шаардана.

Бүрдүүлэх материал:

  • Хятадын Тэтгэлэгийн Хорооны сайтад бүртгүүлэж, хэвлэж авсан application
  • Доктор, дэд профессор, профессор цолтой багшийн тодорхойлолт
  • Тухайн сургуулиас таныг суралцуулахыг зөвшөөрсөн Acceptance letter
  • Эрүүл мэндийн үзлэгийн маягт
  • Суралцах төлөвлөгөө
  • Диплом, дүнгийн хуулбар, нотариатаар баталгаажуулна
  • Гадаад паспортын хуулбар
  • Ажил хийж байгаа бол ажлын газрын тодорхойлолт
  • Гадаад хэлний мэдлэгийг тодорхойлсон сертификат. Үүнд: Хятад хэлний HSK 4-р түвшнээс дээш эсвэл англи хэлний TOEFL, EILTS-ийн оноотой байх нь давуу тал болно. Зарим сургууль хятад хэлний оноо шаардахгүй байж болно.
  • Хэвлүүлж байсан эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны материалын хуулбар
  • Шагнал урамшуулалын хуулбар

Дээрх материалыг англи эсвэл хятад хэл дээр орчуулж бэлдсэн байна. Таньд амжилт хүсье.

Гадаад Харилцааны Алба

2020.01.02