Окуяама Юми багшдаа баярлалаа

“Орчин цагийн Монголын хөгжмийн урлаг, хөгжмийн боловсролын хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал саяхан Монгол Улсад болж өнгөрлөө. Бага хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Япон улсын судлаач, эрдэмтэн, багш нар оролцлоо. Хуралд оролцсон судлаач, эрдэмтэн багш нар Монгол Улсад хөгжмийн урлаг үүсч хөгжсөн түүхэн туршлага, онцлог, монголчуудын хөгжмийн боловсрол, эрхзүйн орчин, ололт амжилтад нөлөөлсөн хүчин зүйлсийн талаарх судалгааныхаа үр дүнг танилцуулж, санал шүүмжлэл өрнүүллээ.

Уг эрдэм шинжилгээний бага хуралд СИТИ их сургуулийн Дуулаачийн тэнхимийн багш, концертмейстр Окуяама Юми оролцож, “Дэлхийн монгол дуучин ба Chamber Singer” сэдвээр сонирхолтой  илтгэл тавилаа.

 Окуяама Юми нь Монгол Улсын  төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, мөн төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав нарын хөгжмийн бүтээлүүдээс дуулж монголчууддаа хүргэж байсан, Монголын дууны урлагт хайртай, залуучуудад дуу хөгжмийн боловсрол олгоход өөрийн хүчийг зориулж яваа хүн юм. Дашрамд дуулгахад Окуяама Юми 1999 онд “Монголын тал нутаг” дууны үгийг зохиож, Ц.Шарав аяыг нь бичиж өөрөө дуулж байсан сонирхолтой түүх байдаг.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож, сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлсэн Окуяама Юми багшдаа цаашдын уран бүтээл, ажилд нь СИТИ их сургуулийн хамт олныхоо зүгээс өндрөөс өндөр амжилтыг хүсье.