СИТИ их сургууль олон улсын байгууллагын гишүүн боллоо

 

AUF олон улсын байгууллагын Удирдах Зөвлөлийн 2019 оны 12-р сарын 6 –ний шийдвэрээр СИТИ их сургууль тус байгууллагын ажиглагч гишүүнээр элслээ. 60 гаруй жилийн түүхтэй уг агентлаг франц хэлээр дамжуулан  дээд боловсрол, судалгааны ажлыг дэмжих зорилготой бөгөөд одоогоор 118 орны 900 их, дээд сургууль болон судалгааны төв гишүүнээр элсэн оржээ.

Гишүүн болсноороо СИТИ сургуульд франц хэл судалж байгаа оюутан, багш нарт төсөл, хөтөлбөр, судалгааны ажилд хамрагдах өргөн боломж нээгдэж байна.

Гадаад Харилцааны Алба   

         2020.02.20