Хууль зүйн сургууль

Монгол Улсын Дээд шүүхийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн гэгээн дурсгалыг мөнхжүүлж 2017 оны хичээлийн жилд Бизнесийн сургуулийн харьяанд Эрх зүйн тэнхим байгуулагдаад 2018 оноос бие даан Хууль зүйн сургууль болон өргөжиж байна.

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:
Хувь хүний болон нийгмийн хариуцлагыг өндрөөр ухамсарласан, эрх зүйн онол, арга зүй эзэмшсэн, хууль хэрэглэх, судалгаа, шинжилгээ хийх, өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖИЛ:

Бакалавр:     Эрх зүй /4 жил/

Эрх зүй /Эчнээ-2.5-3.5 жил/

2019 оноос шинээр:

Бакалавр:     Аюулгүй байдал-хууль сахиулах /4 жил/

Магистр: Эрх зүй /1,5 жил/

Багш нар:

Б.Одонгэрэл Хууль зүйн магистр, докторант
С.Гантулга Хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор
Д.Хуяг Хууль зүйн ухааны магистр

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:

  1. “Бизнесийн эрх зүй”
  2. “Харьцуулсан эрх зүй”
  3. “Олон улсын эрх зүй”

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН: Нийт багш нарын 80 хувь нь эрдмийн зэрэг, цолтой.

“ДЭМБЭРЭЛЦЭРЭН САН”–ИЙН ТЭТГЭЛЭГ: 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн “Дэмбэрэлцэрэн сан”–аас сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг оюутнуудыг шалгаруулан жил бүр сургалтын тэтгэлэг олгож байхаар шийдвэрлэсэн.

ТӨГСӨӨД АЖЛЫН БАЙР:

  • Төр, захиргааны байгууллагын мэргэжилтэн
  • Шүүгч, прокурор, өмгөөлөгч
  • Цагдаагийн алба хаагч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
  • Нотариатч
  • Арбитрч
  • Хуулийн зөвлөх
  • Гэрээний мэргэжилтэн
  • Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш
  • Эрдэм шинжилгээний ажилтан, судлаач
  • Аюулгүй байдлын ажилтан