Гоо сайхны сургууль

Сургуулийн танилцуулга

1998 онд СИТИ их сургууль /хуучин нэрээр Монголжингоо/ бакалаврын зэрэгтэй гоо сайхны мэргэжилтэн бэлтгэх анги нээж 30 оюутан элсэн орсноор гоо сайхны сургуулийн хөгжлийн гараа эхэлсэн юм. Анхны сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд монголын арьс гоо заслын анхдагч эмч нарын нэг их эмч Л. Гаваа, одоогийн “Байгаль” салоны эрхлэгч О.Байгаль, Сайд нарын гэж нэршсэн Нэгдсэн II эмнэлгийн их эмч Д.Отгонжаргал, Польш улсад мэргэжил эзэмшсэн Л. Мядагмаа нар чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн академич, шинжлэх ухааны доктор, профессор Г.Нямдаваа микро биологи, УИХ- ын гишүүн асан О. Одончимэд эрүүл ахуйн хичээлийг тус тус зааж оюуны хөрөнгө оруулалт хийсэн түүхтэй.

     Монгол улсад гоо сайхны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж буй цорын ганц сургуулийн хувьд өнгөрсөн хугацаанд чамгүй ихийг хийж бүтээсэндээ манай хамт олон баяртай байна. Юуны өмнө олон жилийн үйл ажиллагаа, туршлага дээрээ үндэслэн дээд боловсролын стандартыг хангасан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй болж, багшлах боловсон хүчин, материаллаг баазын хувьд хөгжин бэхжлээ.

Сургалтын бүхий л үйл ажиллагааг БНСУ, Бельги, ХБНГУ болон СИТИ их сургуулийн шилдэг төгсөгч мэргэжлийн багш нар удирдан явуулж байна. Тухайлбал: Арьс гоо заслын багш О.Номуундарь н БНСУ-ын Сенгоны их сургуулийг маш амжилттай төгсөж ирээд тус сургуульд багшилж байна. Үсчин стилистийн  багшаар ҮГЗХолбооны шүүгч, Монгол улсын мастер үсчин Г.Ганцоож.

Мэргэжлийн нүүр хувиргалтын багшаар “Яг түүн шиг” шоуны нүүр хувиргагчаар 4 дэхь жилдээ ажиллаж байгаа  Г. Хос-Эрдэнэ нарыг дурьдахад таатай байна. Манай оюутан багш нарын тайз дэлгэцийн ажилласан уран бүтээлээс- Халуун зүрх,  Атганд үлдсэн эрдэнэ, Хүүхэлдэй, Ороолон, Шуугиан таригч, Ядуугийн зовлон 2 , Хавцалд, Өртөө, Бумеранг, Girls ОАК гэх мэт, мөн 2019 онд БНСУ болон  МУ-ын хамтарсан шинжлэх ухааны уран зөгнөлт “6 Demons” буюу “6 Чөтгөр” бүрэн хэмжээний УСК-нд ерөнхий нүүр хувиргагчаар make-up-н багш  сонгогдон ажилласан.

Мөн X-түц, Шинэ үе, Маск, Мөрөөдлийн театр, Эмоци продакшн болон хамтлаг дуучдын тоглолтын рекламны нүүр будалт хувиргалтуудыг тогтмол хийж гүйцэтгэдэг.

  1. Алдартай төгсөгчид

Манай үсчин стилист, арьс гоо засалч мэргэжлээр төгсөгч нар нь өөрийн бие даасан салонуудыг нээж мөн гоо сайхны зөвлөх,  nail artist, make-up artist, body art, кино дэлгэцийн нүүр хувиргагч, бариа засалч зэрэг гоо сайхны бүхий л салбарт хөрвөх чадвартай бэлтгэгдэж төгсдөгөөрөө давуу талтай юм. Мөн монголын өндөр зэрэглэлийн Grease salon, Bella salon, Charming spa, The Bon Esthetic, Хос шагай, Evergood, Ca lilly, B B secret гэх мэт салонуудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.

Гоо сайхны сургуулийн оюутнууд дотоодод төдийгүй олон улсын уралдаан тэмцээнд маш амжилттай оролцож байна. Тухайлбал:

2016 оны төгсөгч Э. Сувд-Эрдэнэ Make up artist мэргэжлээр ажиллаж байгаа.

  • 2014 онд Улсын аварга Stage make up төрөлд хүрэл медаль
  • 2015 онд Belgium Championship Europe-н аварга Nail art төрөлд тусгай байр цомтой
  • 2015 онд UB Cup open нийслэлийн аварга Гранпри
  • 2015 онд UB Cup open нийслэлийн аварга Body art төрөл алтан медаль
  • 2015 онд UB Cup open нийслэлийн аварга Bridal make up төрөлд алтан медаль
  • 2015 онд UB Cup open нийслэлийн аварга Stage make up төрөлд мөнгөн медаль
  • 2016 онд ОМС Hairworld 2016 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Stage make up төрөлд оролцон 18-р байр эзэлсэн
  • 2016 онд Улсын аварга Body painting төрөлд мөнгөн медаль
  • 2017 онд Улсын аварга OMC Mongolian cup open Шилдэгийн шилдэг Гранпри цом
  • 2017 онд Улсын аварга OMC Mongolian cup open Бүтэн биеийн будалт төрөлд алтан медаль зэрэг шагналуудыг хүртэж байсан.

2009 оны төгсөгч Э. Нармандах Гоо сайханчаар ажиллаж байгаа. /Evergood Салонд/