Хамтарсан хөтөлбөр

 

Орчин үед дээд боловсролын салбарт гадаад улс орнуудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой болж байна. СИТИ сургууль 2017 онд БНСУ-ын Уюдук их сургуультай “Агаарын тээвэр, аялал жуулчлал”-ийн мэргэжлээр бакалаврын  хамтарсан 2+2 хөтөлбөрийг боловсруулж, 2019- 2020 оны хичээлийн жилийн намрын улирлаас тус сургуулийн Бизнесийн сургуулийн 3-р курсийн эхний ээлжийн оюутнууд Солонгос улсад суралцаж эхэллээ. Оюутнууд солонгос хэлийг сонгон судлах хичээлээр судалж, зохих түвшинг хангадаг.

Бид Бээжингийн Барилга, Архитекторын их сургуультай 3+1+2 Бакалавр, Магистрын хөтөлбөр 2019 онд боловсруулж, хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.