Олон улсын төсөл, хөтөлбөр

Манай хамт олноос гадаад харилцаандаа баримталж байгаа зарчим болон хэрэгжүүлж байгаа үндсэн бодлого бол дэлхийн нэр хүндтэй сургуулиудтай солилцооны хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх замаар багш, оюутан, ажилтнуудынхаа мэргэжлийн болон хувь хүний өсөлт, хөгжлийг дэмжиж, үндэсний дээд боловсрол төдийгүй улсын хөгжилд хувь нэмрээ оруулах өндөр мэдлэг, чадвар, хандлагатай мэргэжилтэн, багш, судлаачдыг бэлтгэх явдал юм.

СИТИ сургууль дараах төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

  • 2013 оноос Францын Ницца хотын Софиа Антиполис их сургуультай хамтран Дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Eramus Mundus” хөтөлбөр
  • 2016 оноос  “Их сургууль, бизнесийн байгууллагын түншлэлийг бэхжүүлэх Erasmus +” төсөл
  • 2017-2018 онд “Ажил эрхлэлт ба мэргэжлийн өсөлтийн талаар их сургуулиас үзүүлж буй үйлчилгээний менежмент” төсөл

Дээрх төслүүдийн хүрээнд нийт  30 гаруй багш, оюутан, ажилтан Франц, Польш, Итали, Вьетнам зэрэг улсад богино болон урт хугацааны мэргэжлийн тэтгэлэгтэй сургалт, солилцоо, туршлага судлах аялалд хамрагдснаас гадна Ажил эрхлэлтийг дэмжих төвийг сургууль дээрээ байгуулсан. Бид төсөлд хамрагдагсдад сургууль дээрээ франц хэл сурах боломжийг олгодог.