БИДНИЙ ТУХАЙ

Эрхэм зорилго:
Хүнлэг, соёлтой,
өндөр мэдлэг, чадвар
бүхий иргэнийг
бэлтгэнэ.

Алсын хараа:
Дэлхийн боловсролыг
Монголд
эзэмших боломж
олгоно.

Уриа:
Scientia est Potentia,
Libertas
Мэдлэг бол Хүч,
Эрх чөлөө

“СИТИ” Их сургуулийн цахим хуудсанд зочилж байгаа Танд талархал илэрхийлье! Манай сургууль 1998 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд 2005, 2010 онуудад магадлан итгэмжлэгдэж, 2012 онд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас аттестатчилагдсан, хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг юм.

Эдүгээ “СИТИ” их сургууль дотроо 6 бүрэлдэхүүн сургуультай үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

Дээрх салбар сургуулийн тэнхимүүдэд одоогоор 1800 гаруй оюутан, суралцагсад нийт 44 хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж байна. Мөн ОХУ, БНХАУ, Япон, Франц, БНСУ болон бусад гадаад орны оюутнууд манай сургуулийг сонгон суралцдаг. 

Манай сургууль өнгөрсөн хугацаанд олон улсын цөөнгүй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2013 оноос Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны “Erasmus Mundus Mobility Asia” хөтөлбөрийн Монгол Улс дахь албан ёсны түнш байгууллагаар сонгогдон амжилттай ажиллаж байна.

“СИТИ” Их сургуулийн зүгээс дэд бүтэц, материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалтын чанарт онцгой анхаарч, жилээс жилд өргөжин хөгжиж байгаа бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмж, суралцах тав тухтай орчин, спорт заал, анги танхим бүхий хичээлийн байруудад сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.

Та бүхэн шинжлэх ухаан, эрдэм мэдлэг, ёс зүй, академик эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний ертөнцөд тавтай морилно уу.

1800

Оюутан

135

Багш

44

Хөтөлбөр

15

Улс орон