Гоо сайхны сургууль

Гоо сайхны сургуулийн тухай

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

“СитиЗон” инновац, бизнес хөгжлийн төв нь "СИТИ" Их сургуулийн Алсын хараа болон 2020-2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөр буюу Их сургууль-Бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх төслийн хүрээнд байгуулагдсан. Тус төвөөс дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

1/Багш, оюутнуудад зориулсан хувь хүний хөгжлийн сургалт, лекцүүд, чөлөөт уулзалт, бүтээлийн үзэсгэлэн, урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд;

2/Багш, оюутнуудын санаачлан боловсруулсан инновац, бизнесийн төслүүдийг шалгаруулж, жил бүр 1-3 төсөлд тус бүр 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгон, хамтран ажиллах;

3/Оюутан, төгсөгчид ажилд ороход, эсвэл өөрийн бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, ажил горилогчдод тавигддаг, шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхөд нь туслах.

Манай сургууль оюутан солилцоог эрчимжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2014 оноос Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus Mobility Asia /EMMA/ хөтөлбөрийн Монгол Улс дахь түнш байгууллагаар сонгогдон ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн 20 гаруй оюутан, багш нар бакалавр, магистр, докторын болон дунд хугацааны хөтөлбөрт хамрагдан Франц Улсын Нице Софиа Антиполисийн их сургуульд амжилттай суралцаж байна.

  • Сургуулийн багш, профессорууд хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий их, дээд сургуулиудын хичээлүүдийн агуулгын дагуу боловсруулж, дотоодын бусад их, дээд сургуулиудын шилдэг хөтөлбөрүүдтэй жиших замаар тасралтгүй хөгжүүлэн сайжруулж байна.
  • Тусгай аргачлалаар боловсруулсан цогц системийн дагуу англи хэлний уламжлалт сургалтыг өөрчилж, оюутнуудыг 1-р курсээс нь түвшин тогтоон суралцуулж, төгсөлтийн үе шат бүхэнд "Сертифекат” олгодог болсон бөгөөд цаашид Англи хэлээр мэргэжлээ гүнзгийрүүлэн суралцах боломж олгоно. Мөн манай оюутнууд 2-р курсээсээ  эхлэн сонгоноор франц, хятад, солонгос, япон хэлүүдээс сонгон судалдаг.
  • Ажлын байран дахь хувь хүний соёл, хүмүүжил, харилцаа, зөв хандлага, ёс зүйн өндөр төлөвшил, эерэг сэтгэлгээ, сэтгэл зүйн хатуужил бий болгох “Гоо зүйн хүмүүжил”-ийн дадлага хийлгэх зэрэг олон өөрчлөлтүүдийг хөтөлбөрт шинээр оруулж өгсөн байдаг.

  • Манай сургуульд гадаад, дотоодын нэр хүндтэй их сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалсан багш, профессорууд хичээл заадаг. Тухайлбал, БНСУ-ын Секёоны Их сургуулийг төгссөн арьс гоо заслын багш О.Номуундарь, үсчин,  гоо заслын холбооны шүүгч, мастер үсчин Г.Ганцоож, яг түүн шиг шоуны нүүр хувиргагчаар ажилласан багш Г.Хос-Эрдэнэ нарыг энд дурдаж болно. Манай оюутан, багш нар тайз, дэлгэцийн олон уран бүтээлд уригдан ажилладаг бөгөөд Халуун зүрх, Атганд үлдсэн эрдэнэ, Хүүхэлдэй, Ороолон, Шуугиан таригч, Ядуугийн зовлон, Хавцалд, Өртөө, Бумеранг, Girls, 37-р точка гэх мэт олон ангит кино уран бүтээлд хамтран ажилласан. Мөн 2019 онд БНСУ-ын болон Монгол Улсын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт ‘6 DEMONS’ буюу  ‘6 Чөтгөр’ бүрэн хэмжээний  уран сайхны кинонд ерөнхий нүүр хувиргагчаар сонгогдон ажилласан.

  • Түүнчлэн Х-түц, Шинэ үе, Маск, Мөрөөдлийн театр, Эмоци продакшин болон хамтлаг, дуучдын тоглолт, рекламын нүүр будалт, хувирагалтуудыг тогтмол хийж гүйцэтгэж байгаа нь манай багш, оюутны мэдлэг, мэргэжлийн ур чадвар өндөр түвшинд хөгжсөн байгааг харуулж байна.

  • Гоо сайхны сургууль нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх зорилгоор байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн ажиллагаатай танилцах “дадлага аялал”-ыг зохион байгуулж ирсэн нь төгсөгчдийг ажлын байранд зуучлах болон ажлын ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

  • Мөн сургуулийн төгсөх курсын оюутнуудад жил бүр “Хувь хүний хөгжил” сэдэвт кейс сургалтыг зохион явуулдаг бөгөөд сургалтанд Монголын томоохон аж ахуй нэгж, албан байгууллагын удирдлагууд, амжилттай яваа манлайлагч, олны танил хүмүүсийг урьж авчирдаг. Уг сургалтаар төгсөөд ажлын байранд гарахад учрах бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах, чадварлаг боловсон хүчин болоход юуг анхаарвал зохих талаар төгсөгчдөд нээлттэй ярилцлага хийн зөвлөгөө өгдөг юм.

  • Бахархлын баярын өдөрлөг
  • Мэргэжил сурталчлах аяны хүрээн дэх олон төрлийн арга хэмжээ
  • Илтгэх урлаг болон мэтгэлцээний клуб
  • Эврика болон бусад Эрдэм шинжилгээний бага хурлууд
  • Ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг"

2019 он

2018 он

2017 он

2016 он