“СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ

Д.Мөнх-Эрдэнэ нь 2004-2007 онд Голомт банкинд хуульч, 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, 2008-2013, 2014-2016 оны 8 дугаар сар хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын даргаар, 2016 оны 08 дугаар сараас 2019 он хүртэл Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2019 оноос “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Төрийн захиргааны албан тушаалын Тэргүүн түшмэлийн Гуравдугаар зэрэг дэвтэй.

Мөн Засгийн газарт яам, бусад газраас боловсруулж ирүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын бодлогод нийцсэн эсэхийг хянан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг холбогдох Засгийн газрын референтүүдийн хамтаар 2008 оноос хариуцан ажиллаж байсан болно. Түүнчлэн хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг боловсруулах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, өөрийн саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг хууль санаачлагчдад хүргүүлэх ажлыг холбогдох хариуцан ажилласан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, Нийслэлийн Засаг даргад хууль, эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлэн ажиллаж байсан болно.

“СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөл нь:

    1. сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах;
    2. сургуулийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах;
    3. сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох;
    4. хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарийг баталж, зарцуулалтад хяналт тавих, хөрөнгө, санхүүжилт бүрдүүлэх, зарцуулах журам тогтоох;
    5. сургалтын төлбөр, дотуур байрны болон үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.