Category Archives: Мэдээ, мэдээлэл

Мэдээ, мэдээлэл

ДУУЛААЧ, ХӨГЖМИЙН УРЛАГИЙН ОЮУТНУУД ТОГЛОЛТ ҮЗҮҮЛЭВ

СИТИ их сургуулийн Урлагийн сургуулийн Дуулаач, хөгжмийн урлагийн тэнхим “Бидний мэргэжил-Бидний бахархал” нэртэйгээр бахархлын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүллээ. II, III, IV курсийн оюутнууд шинэ элсэгчдэдээ зориулан хүндэтгэлийн тоглолт хийж, Бага театрт үзүүлсэн юм. Тус арга хэмжээнд СИТИ их сургуулийн кино дуулаач хөгжмийн урлагийн тэнхимийн оюутнууд, төгсөгчид болон багш нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд Урлагийн сургуулийн захирал докторант Ч.Дэлгэрцэцэг, жүжигчний уран чадварын

Read More

УРЛАГИЙН ОЮУТНУУД ШИЛДЭГ ТӨГСӨГЧИДТЭЙГӨӨ УУЛЗАВ

Мэргэжлээрээ амжилттай ажиллаж, суралцаж яваа шилдэг төгсөгчдөөрөө бахархаж СИТИ их сургуулийн кино драмын ангийг төгсөгч, ОХУ-ын Москва хотын ГИТИС /Театр урлагийн академи/-ийн магистрант Н.Энхмаа, О.Мөнгөннавч, ОХУ-ын Кемеров хотын СУИС төгссөн Д.Цолмон, Б.Ариунхишиг нарыг урьж оюутнуудтай уулзалт хийлгэв. Дашрамд дурдахад УДЭТ-ын жүжигчин СТА О.Тодгэрэл, жүжигчин Н.Мөнхсоёл, Хувьсал продакшны жүжигчин Г.Бямбасүрэн зэрэг олон төгсөгч маань мэргэжлийн театр чуулга, продакшн, телевизүүдэд амжилттай ажиллаж

Read More

ОЮУТНУУД ТОГЛОЛТ ХИЙЖ, ДҮҮ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 СИТИ их сургуулийн Урлагийн сургуулийн кино драмын тэнхим “Бидний мэргэжил-Бидний бахархал” нэртэйгээр бахархлын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн бахархлын өдрөөр шинэ элсэн орсон I курсийн оюутнууддаа 2,3,4-р курсийнхэн “Бага театрт” тоглолт хийж, хүндэтгэл үзүүлсэн. Ахлах ангийн оюутнууд төгсгөлд нь шинэ элсэгч нартаа хандаж “Олон хүнд шалгалтуудыг давж, СИТИ их сургуульд орж ирсэнд баяр хүргэе, урлагт тавтай морил” хэмээн мэхийн ёслов.

Read More

ОЮУТНУУДЫН ШИЛДЭГ 20 ЭСЭЭГ ТОВХИМОЛ БОЛГОЛОО

2017-2018 оны хичээлийн жилд Монгол хэл бичиг, найруулга зүйн хичээлд хамрагдсан нэгдүгээр курсийн оюутнуудын дунд шилдэг эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ. Эхний шатанд 600 гаруй эсээ ирүүлснийг Хүмүүнлэгийн сургуулийн багш, доктор профессор Б.Мөнгөнхөлөг шалгаруулсан юм. Эндээс шилдэг 20 эсээг тодруулж, товхимол болгон эмхтгэж хэвлүүлснийг сургуулийн номын сангийн фондод шилжүүлэв. “Шилдэг 20 эсээ” товхимол нь СИТИ их сургуулийн 20 жилийн ойд

Read More

СИТИ ИХ СУРГУУЛЬ “ЭХ ДЭЛХИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ”-НД НЭГДЛЭЭ

Сити их сургуулийн багш оюутнууд “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан есдүгээр сарын 14, 15-нд бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ. Бизнес, Урлаг, Гоо сайхан, Хүмүүнлэг, Хууль зүй, Архитектур-Дизайны сургуулийн нийт 20 гаруй багш, 280 орчим оюутан сургуулийн эргэн тойрон, гадаа талбай, анги танхим, цонх, хана, ширээ сандал гээд бүгдийг цэвэрлэж угаасан. Мөн Сити их сургуулийн Бизнесийн болон Архитектур-Дизайны сургуулийн багш оюутнууд 14-ний

Read More

ОЮУТНУУДЫН “ЭРҮҮЛ АГААР-ЭМ” ЗУГААЛГА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Бизнесийн сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Эрүүл агаар-Эм” сэдэвт зугаалга есдүгээр сарын 15-нд боллоо. Тус зугаалгын зорилго нь шинэ оюутнууд бусадтайгаа танилцах, хамтарч аливаа зүйлийг зохион байгуулах чадварт суралцах, анги хамт олны уур амьсгалыг сайжруулах, бие биедээ туслах, хамтач байх, нийгмийн шинжтэй арга хэмжээнд манлайлан оролцох оролцоог өдөөх, эрүүл агаарт нэг өдрийг идэвхтэй, сонирхолтой өнгөрөөхөд оршдог билээ.

Read More

ОЮУТНУУДЫГ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Б.Даваазул нар их дээд сургуулиудын захирлуудтай гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний зорилго нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалтын төвд суралцагчдын, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх юм.

Read More

“ЭРХ ЗҮЙ БА ҮНЭ ЦЭНЭ” ЛЕКЦ БОЛЛОО

Хууль зүйн сургуулийн Бахархлын баяраар Хууль зүй дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Б.Мөнгөнсүх “Эрх зүй ба үнэ цэнэ” сэдвээр сонирхолтой илтгэл тавив. Үйл ажиллагаанд хамрагдсан оюутнууд энэхүү лекцийн үр өгөөжийг талархан хүлээн авч, уламжлал болгон зохион байгуулахыг хүсч байлаа.

МУГЖ Р.БАЗАРРАГЧАА ЭРХ ЗҮЙЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОЖЭЭ

Бахархлын баярын хүрээнд МУГЖ, “Сити” их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Р.Базаррагчаа  мөр зэрэгцэн суралцаж буй оюутнууддаа “Миний мэргэжил миний бахархал” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Энэ үеэр оюутан хүн  сонгосон мэргэжилдээ үнэнч байж, цаашид  өөртөө итгэл үнэмшлийг олж, мэргэжлээрээ бахархан амжилттай суралцах талаар зөвлөгөө өглөө. Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд оюутнуудад хандан мэргэшсэн, чадварлаг эрхзүйч болохыг хүсэн ерөөсөн. Мөн Бахархлын өдрүүдээр Хууль

Read More

“ХҮЛЭГҮ ПИКЧЕРС”-ИЙНХЭН СИТИ ДЭЭР ЗОЧЛОВ

“Хүлэгү пикчерс” продакшны захирал Н.Отгонбат, ”Содура” киноны зохиогч, сэтгүүлч С.Сумьяа нар “Сити” их сургууль дээр зочилж, оюутнуудтай мэргэжлийн бахархлын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Энэхүү арга хэмжээг Хүмүүнлэгийн сургуулиас зохион байгуулсан юм. Сонирхуулж хэлэхэд “Хүлэгү пикчерс” нь “Яг түүн шиг”, “Mongolia’s next top model”, “Оддын академи” шоу, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, “Содура”, “Говийн домог”, “Цагаан хадаг”, “Приусны босс” УСК зэрэг олон контент

Read More