Category Archives: Оюутан

Оюутан

ДУУЛААЧ, ХӨГЖМИЙН УРЛАГИЙН ОЮУТНУУД ТОГЛОЛТ ҮЗҮҮЛЭВ

СИТИ их сургуулийн Урлагийн сургуулийн Дуулаач, хөгжмийн урлагийн тэнхим “Бидний мэргэжил-Бидний бахархал” нэртэйгээр бахархлын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүллээ. II, III, IV курсийн оюутнууд шинэ элсэгчдэдээ зориулан хүндэтгэлийн тоглолт хийж, Бага театрт үзүүлсэн юм. Тус арга хэмжээнд СИТИ их сургуулийн кино дуулаач хөгжмийн урлагийн тэнхимийн оюутнууд, төгсөгчид болон багш нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд Урлагийн сургуулийн захирал докторант Ч.Дэлгэрцэцэг, жүжигчний уран чадварын

Read More

УРЛАГИЙН ОЮУТНУУД ШИЛДЭГ ТӨГСӨГЧИДТЭЙГӨӨ УУЛЗАВ

Мэргэжлээрээ амжилттай ажиллаж, суралцаж яваа шилдэг төгсөгчдөөрөө бахархаж СИТИ их сургуулийн кино драмын ангийг төгсөгч, ОХУ-ын Москва хотын ГИТИС /Театр урлагийн академи/-ийн магистрант Н.Энхмаа, О.Мөнгөннавч, ОХУ-ын Кемеров хотын СУИС төгссөн Д.Цолмон, Б.Ариунхишиг нарыг урьж оюутнуудтай уулзалт хийлгэв. Дашрамд дурдахад УДЭТ-ын жүжигчин СТА О.Тодгэрэл, жүжигчин Н.Мөнхсоёл, Хувьсал продакшны жүжигчин Г.Бямбасүрэн зэрэг олон төгсөгч маань мэргэжлийн театр чуулга, продакшн, телевизүүдэд амжилттай ажиллаж

Read More

ОЮУТНУУД ТОГЛОЛТ ХИЙЖ, ДҮҮ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 СИТИ их сургуулийн Урлагийн сургуулийн кино драмын тэнхим “Бидний мэргэжил-Бидний бахархал” нэртэйгээр бахархлын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн бахархлын өдрөөр шинэ элсэн орсон I курсийн оюутнууддаа 2,3,4-р курсийнхэн “Бага театрт” тоглолт хийж, хүндэтгэл үзүүлсэн. Ахлах ангийн оюутнууд төгсгөлд нь шинэ элсэгч нартаа хандаж “Олон хүнд шалгалтуудыг давж, СИТИ их сургуульд орж ирсэнд баяр хүргэе, урлагт тавтай морил” хэмээн мэхийн ёслов.

Read More

ОЮУТНУУДЫН ШИЛДЭГ 20 ЭСЭЭГ ТОВХИМОЛ БОЛГОЛОО

2017-2018 оны хичээлийн жилд Монгол хэл бичиг, найруулга зүйн хичээлд хамрагдсан нэгдүгээр курсийн оюутнуудын дунд шилдэг эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ. Эхний шатанд 600 гаруй эсээ ирүүлснийг Хүмүүнлэгийн сургуулийн багш, доктор профессор Б.Мөнгөнхөлөг шалгаруулсан юм. Эндээс шилдэг 20 эсээг тодруулж, товхимол болгон эмхтгэж хэвлүүлснийг сургуулийн номын сангийн фондод шилжүүлэв. “Шилдэг 20 эсээ” товхимол нь СИТИ их сургуулийн 20 жилийн ойд

Read More

СИТИ ИХ СУРГУУЛЬ “ЭХ ДЭЛХИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ”-НД НЭГДЛЭЭ

Сити их сургуулийн багш оюутнууд “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан есдүгээр сарын 14, 15-нд бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ. Бизнес, Урлаг, Гоо сайхан, Хүмүүнлэг, Хууль зүй, Архитектур-Дизайны сургуулийн нийт 20 гаруй багш, 280 орчим оюутан сургуулийн эргэн тойрон, гадаа талбай, анги танхим, цонх, хана, ширээ сандал гээд бүгдийг цэвэрлэж угаасан. Мөн Сити их сургуулийн Бизнесийн болон Архитектур-Дизайны сургуулийн багш оюутнууд 14-ний

Read More

ОЮУТНУУДЫН “ЭРҮҮЛ АГААР-ЭМ” ЗУГААЛГА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Бизнесийн сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Эрүүл агаар-Эм” сэдэвт зугаалга есдүгээр сарын 15-нд боллоо. Тус зугаалгын зорилго нь шинэ оюутнууд бусадтайгаа танилцах, хамтарч аливаа зүйлийг зохион байгуулах чадварт суралцах, анги хамт олны уур амьсгалыг сайжруулах, бие биедээ туслах, хамтач байх, нийгмийн шинжтэй арга хэмжээнд манлайлан оролцох оролцоог өдөөх, эрүүл агаарт нэг өдрийг идэвхтэй, сонирхолтой өнгөрөөхөд оршдог билээ.

Read More

ОЮУТНУУДЫГ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Б.Даваазул нар их дээд сургуулиудын захирлуудтай гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний зорилго нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалтын төвд суралцагчдын, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх юм.

Read More

Б.ИДЭР-ОД БАГШ АНГЛИ ХЭЛИЙГ ХЯЛБАР СУРАХ АРГААР ХИЧЭЭЛ ОРЛОО

FARO сургалтын төвийн багш, дэд захирал Б.Идэр-Од “Сити” их сургуулийн оюутнуудад англи хэлийг шинэ аргачлалаар зааж эхэллээ. Энэ арга нь уламжлалт сургалтын аргуудаас өвөрмөц, шинэлэг, үр дүнтэй гэдгээрээ ялгардаг. Өнөөдрийн хувьд англи хэлний үгийг хурдан, мартагдахааргүй цээжлэх техник, арга барилыг оюутнуудад заасан. Энэ талаар Гоо сайхны сургуулийн IV курсийн оюутан Г.Солонго “Хичээл маш сонирхолтой, чөлөөтэй, хөгжилтэй явагдаж байгаагаас гадна IQ хөгжүүлж,

Read More

СИТИГИЙН ОЮУТНУУД ШИЛДЭГ ГОО САЙХАНЧИДТАЙ УУЛЗАВ

2016 оны төгсөгч А. Дэлгэрцэцэг, Г.Сарангуа нар есдүгээр сарын 4-нд төрөлх сургууль Ситидээ хүрэлцэн ирж I-IV курсын бүх оюутнуудтай уулзаж, мэргэжлийнхээ онцлог, давуу талыг танилцуулсан яриа хийлээ. А.Дэлгэрцэцэг нь “MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ” улсын анхдугаар уралдааны шилдгээр тодорсон ба мэргэжлээ хэрхэн өөрийн болгох, яаж тууштай суралцах зэрэг зөвлөгөөг өгсөн. Г.Сарангуа нь одоо “Skuti make up studio”-д нүүр хувиргагч артистаар

Read More

Олон улсын хурал зохион байгууллаа

Сити их сургууль олон улсын хурал зохион байгууллаа Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн HUB4GROWTH – Их сургууль-бизнесийн байгууллагын хамтын ажиллагаг идэвхжүүлэх (Азийн улсуудын тогтвортой, ухаалаг хөгжилд) төслийн хүрээнд “Их сургуулийн оюутан, төгсөгчдийн ажил эрхлэлт ба ажил мэргэжлийн чиг баримжаа олгох (Практик арга)” сэдэвт олонх улсын хурал зохион байгууллаа. Манай сургууль энэ төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Энэ хурал төслийн

Read More