Category Archives: Дизайны сургууль

Дизайны сургууль

СИТИ “FASHION SHOW-2018” АМЖИЛТТАЙ ЗОХИОГДОВ

“СИТИ” их сургуулийн 20 жилийн ойд зориулсан “СИТИ FASHION SHOW 2018” загварын шоу энэ сарын 07-нд амжилттай зохион байгуулагдлаа. Шоуг Хувцас дизайны тэнхимийн багш, оюутан, төгсөгчид хамтран зохиосон бөгөөд нийт 15 коллекцийн 150 орчим хувцас үзүүлсэн. Энд үндэсний долоо, уран сэтгэмжийн хоёр,  өдөр тутмын зургаан коллекц дэлгэгдсэн юм. Шоуг АНУ, Франц зэрэг улсуудын элчин сайдын яамны төлөөлөл, ОХУ-ын Соёл Шинжлэх Ухааны

Read More

ЕРӨНХИЙЛӨГЧ ТАЖИМА ОЮУТНУУДАД ДИЗАЙНЫ ХИЧЭЭЛ ЗААВ

Сити их сургуулийн 20 жилийг угтсан ажлын хүрээнд  Япон улсаас уригдан ирсэн “UEDA” загварын сургуулийн ерөнхийлөгч Тажима, дэд ерөнхийлөгч Фукуда болон Дэлхийн загварын нэр болон мерчендайзын группын Япон дахь ерөнхийлөгч Моришита  нар Сити их сургуулийн загварын чиглэлээр сурч байгаа оюутнуудад  Бүтээлч дизайн (Creative Design) сэдвээр лекц хийж, дадлагын ажил явууллаа. Хичээлийг  орчин үеийн арга барилаар, шинэ мэдээллээр дүүрэн заасан нь

Read More

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ АМЬДРАЛЫН БЭРХШЭЭЛ БИШ” ЭСЭЭНИЙ УРАЛДААН БОЛОВ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Хамтдаа инээмсэглэе” тоглолт аравдугаар сарын 25-нд “Улаанбаатар чуулга”-д болж, СИТИ их сургуулийн багш, оюутнууд үзэж сонирхсон. Тоглолтын талаар I курсийн оюутнууд “Хөгжлийн бэрхшээл-амьдралын бэрхшээл биш” сэдэвт эсээ бичин ур чадвараа сорьсон. Эсээг шалгаруулж дүгнэсэн Монгол хэлний багш, доктор /Ph.D/ Б.Мөнгөнхөлөг “Хамтдаа инээмсэглэе” тоглолт нь үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлснээр барахгүй үзэл бодолд нь эргэлт гарч амьдралд ухаалаг хандах,

Read More

МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“Миний мэргэжил” сэдэвт мэргэжил сурталчлах долоо хоногийн хүрээнд “Компьютер график дизайн”-ны тэнхимийн нийт оюутнууд “Бумбардай” студи, PintHouse ХХК хэвлэлийн үйлдвэртэй танилцлаа. Оюутнууд өөрийн мэргэжлээр бахархаж улам ихийг сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй боллоо хэмээн ярьцгааж байв.

ДЭЛХИЙН АРХИТЕКТУРЫН ӨДРИЙГ АМЖИЛТТАЙ ТЭМДЭГЛЭВ

СИТИ их сургуулийн Архитектур интерьер дизайны тэнхимийн багш оюутнууд аравдугаар сарын 5-ны баасан гарагт “Дэлхийн архитектурын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгт Монгол Улсын гавьяат барилгачин Я.Шархүү, ШУТИС-ийн хүндэт профессор, доктор Ч.Дагшигдорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дунбүрээ, Төрийн ордны зөвлөх архитектур Я.Амарсайхан, зураач багш Л.Бат-Очир, МОХ-ны гадаад харилцааны ерөнхийлөгч Б.Үүрийнтуяа, “Хүмүүнлэгийн үйлс” клубийн тэргүүн, залуу архитектур П.Золжаргал зэрэг зочид төлөөлөгчид ирсэн. Өдөрлөгийн хүрээнд

Read More

Дизайны сургуулийн оюутнууд үзэсгэлэн үзэв

976 Art gallery ОХУ-ын Санкт Петебург хотын Репиний нэрэмжит Уран зургийн академид хэсэг хугацаанд багшилж байгаад эх орондоо буцан ирж суурьшин бүтээлээ туурвиж буй авьяаслаг уран бүтээлч Б.Отгонтүвдэнгийн “Бүсгүй” уран зургийн үзэсгэлэнг  багш, оюутнууд “976 Art Gallery”-д очиж үзэж сонирхов. /Интерьер дизайны 2-р курс болон Хувцас дизайны 4-р курс/  Red Ger Art Gallery Улаан гэр арт галлерейд нээгдсэн  зураач Ц.Ягаанцэцэгийн

Read More

Сити их сургуулийн оюутнууд “Хаврын гоёл-дизайн сургалт”-2018 наадамд амжилттай оролцлоо.

Дизайны сургалттай сургуулиудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хаврын гоёл-дизайн сургалт”-2018 наадам 5-р сарын 4-нд амжилттай болж өндөрлөлөө. СИТИ их сургуулийн Хувцас дизайны ангийн 1-4 дүгээр  курсийн оюутнуудын 12 коллекц оролцсоноос Хувцас дизайны  2-р курсийн Э.Халиун Гоёлын хувцасны төрөлд ТЭРГҮҮН байр, Хувцас дизайны  3-р курсийн Д.Цэрэндулам, Г.Нямгэрэл, А.Хонгорцэцэг нар  Авангард хувцасны төрөлд ТЭРГҮҮН байрын шагналуудыг тус тус хүртлээ. Хувцас

Read More

СИТИ их сургуулийн оюутнууд “Алтан хулгана-2018” наадамд амжилттай оролцлоо.

Дизайны сургалттай сургуулиудын дунд зохиогдож буй “Алтан хулгана-2018” наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадамд уламжлал ёсоор СИТИ их сургуулийн Компьютер-график дизайны ангийн  оюутнууд амжилттай оролцож, “WACOM TABLET” дээрх зургийн тэмцээний ТЭРГҮҮН байрыг КГД-ы 4-р курсийн оюутан Г.Тамир хүртэв. “АНИМАЦИ” – ийн төрөлд  ТЭРГҮҮН байр болон  ГРАН-ПРИ шагналыг КГД 3-р курсийн оюутан  хүртэж, Дизайн сургалттай сургуулиудын дунд зохиогддог “Хаврын гоёл-2018” наадмаас

Read More