Category Archives: Хууль зүйн сургууль

Хууль зүйн сургууль

ЭРХЗҮЙН ЭЧНЭЭ АНГИЙНХАН ХИЧЭЭЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙВ

Нээлтийн арга хэмжээнд  Сургалтын албаны дарга Х.Наранхүү, Хууль зүйн сургуулийн захирал, доктор Н.Мичидмаа,  тус  сургуулийн  багш доктор  Ц.Минжин, Б.Мөнгөнсүх  нар болон эрх зүйн ангийн оюутнууд оролцов. Тус  сургуульд  шинээр  элсэн  орж  ирж буй оюутнууддаа сургууль, мэргэжлийн онцлог болон  сургалтын хөтөлбөрийг танилцуулах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсныг оюутнууд талархан хүлээн авлаа. Мөн арга хэмжээний хүрээнд эчнээ 2 дугаар  курсийнхнээс санаачилга гарган,

Read More

“ЭРХ ЗҮЙ БА ҮНЭ ЦЭНЭ” ЛЕКЦ БОЛЛОО

Хууль зүйн сургуулийн Бахархлын баяраар Хууль зүй дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Б.Мөнгөнсүх “Эрх зүй ба үнэ цэнэ” сэдвээр сонирхолтой илтгэл тавив. Үйл ажиллагаанд хамрагдсан оюутнууд энэхүү лекцийн үр өгөөжийг талархан хүлээн авч, уламжлал болгон зохион байгуулахыг хүсч байлаа.

“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛ” СЭДВЭЭР КЭЙС СУРГАЛТ БОЛЛОО

Эрх зүйн тэнхим  2018 оны тавдугаар сарын 28-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан Б.Төрбаярыг урьж “Иргэний эрх зүйн хөгжил” сэдвээр кэйс сургалт зохион байгуулав. Уг сургалтаар иргэний эрх зүйн ойлголт, хөгжил, хууль хэрхэн бичигддэг талаар мэргэжлийн эксперт хүний хувьд дэлгэрэнгүй ярьж, тайлбарлав. Сургалтын дараа оюутнуудын асуусан асуултад хариулж, хууль зүйн салбарт мэргэшсэн хуульч хэрхэн болох талаар зөвлөгөө

Read More

ХУУЛЬЧ Х.ТЭМҮҮЖИН СИТИ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД ЛЕКЦ УНШИВ

СИТИ их сургуулийн оюутнуудад 2018 оны тавдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хууль зүйн сайд асан, хуульч Хишигдэмбэрэлийн Тэмүүжин “ХҮН, ХУУЛЬ, ХӨГЖИЛ” сэдэвт лекц  орлоо. Энэ үеэр хичээлд идэвхтэй оролцсон Бизнесийн ангийн оюутан Амарсайханд ном бэлэглэхээ амлав. Лекцийн дараа СИТИ их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа, дэд ерөнхийлөгч Д.Мөнхбаатар нар хүндэт зочноо хүлээн авч уулзан, цаашид хамтран ажиллах тухай ярилцлаа.