Category Archives: Хүмүүнлэгийн сургууль

Хүмүүнлэгийн сургууль

НҮҮРЭЭ ХЭРХЭН ЗӨВ БУДАХ ТАЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Хүмүүнлэгийн сургуулиас санаачлан зохион явуулж буй “Хамт олноосоо суралцъя” аяны хүрээнд “НҮҮРЭЭ ХЭРХЭН ЗӨВ БУДАЖ СУРАХ ВЭ” сургалтыг Гоо сайхны сургуулийн нүүр будалтын багш Б.Отгонбаатар нийт эмэгтэй багш, ажилчдын дунд зохион явууллаа. Сургалтын үеэр бүсгүйчүүд нүүрний хэлбэрээ зөв тодорхойлж сурсан бөгөөд өөрт тохирсон өдөр тутмын болон гоёлын будалт заалгажээ.  

“ЭРДЭМ СУДЛАЛЫН БИЧИГ” ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

СИТИ их сургуулийн багш, оюутны шилдэг илтгэл, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээс дээжлэн хүргэдэг “Эрдэм судлалын бичиг” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт бизнесийн удирдлага, урлаг, гоо сайхан, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, боловсролын сэдвээр бичсэн 21 өгүүлэл багтсан байна. Сэтгүүл СИТИ сургуулийн 20 жилийн ойн босгон дээр хэвлэгдсэн бөгөөд энэ нь багш оюутнуудын ойдоо барьж буй эрдэм оюуны бэлэг болж

Read More

СЭТГҮҮЛЗҮЙН ОЮУТНУУД МҮОНРТВ-ТЭЙ ТАНИЛЦЛАА

                                                                                      Сити Их Сургуулийн бүрэлдэхүүн Хүмүүнлэгийн сургуулийн сэтгүүлзүйн оюутнууд “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үндэс“ хичээлийн хүрээнд  МҮОНРТВ-тэй танилцах аялал хийлээ. Тэд 600, MNB Sport, MNB World зэрэг студитай танилцсан бөгөөд аяллын төгсгөлд оюутнууд  MNB Sport сувгийн сурвалжлагч, МУСГЗ сэтгүүлч Л.Цагаандалайтай уулзат хийсэн. Тэрбээр МҮОНТВ-д 20 гаруй жил ажилласан туршлагаа хуваалцаж, ТВ сэтгүүлчийн хөдөлмөрийн онцлог, жаргал, зовлонгийн талаар сонирхолтой яриа өрнүүлэв.

ХАЛЛОВЕНЫ БАЯРЫГ ХАМТДАА ТЭМДЭГЛЭВ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Халловены баярыг энэ жил Хүмүүнлэг болон Архитектур интерьер дизайны тэнхимийн хамт олон хамтран зохиолоо. Б.Цагаадай багш болон түүний шавь нарын хийсэн баярын чимэглэл шинэлэг, содон байсан бөгөөд таашаалд нийцсэн. Үйл ажиллагааг нээж Хүмүүнлэгийн сургуулийн захирал М.Мөнхжаргал болон Фаро төвийн захирал Б.Идэр-Од нар үг хэлэв. Үүний дараа Кино драмын II курсийн оюутнууд мэндчилгээ дэвшүүлэн, бүжгийн

Read More

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ АМЬДРАЛЫН БЭРХШЭЭЛ БИШ” ЭСЭЭНИЙ УРАЛДААН БОЛОВ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Хамтдаа инээмсэглэе” тоглолт аравдугаар сарын 25-нд “Улаанбаатар чуулга”-д болж, СИТИ их сургуулийн багш, оюутнууд үзэж сонирхсон. Тоглолтын талаар I курсийн оюутнууд “Хөгжлийн бэрхшээл-амьдралын бэрхшээл биш” сэдэвт эсээ бичин ур чадвараа сорьсон. Эсээг шалгаруулж дүгнэсэн Монгол хэлний багш, доктор /Ph.D/ Б.Мөнгөнхөлөг “Хамтдаа инээмсэглэе” тоглолт нь үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлснээр барахгүй үзэл бодолд нь эргэлт гарч амьдралд ухаалаг хандах,

Read More

“МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛЗҮЙ БА ДИЖИТАЛ ЭРИН ҮЕ” ФОРУМД ОРОЛЦОВ

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан “Мэргэжлийн сэтгүүлзүй ба дижитал эрин үе” сэдэвт ёс зүйн II форумд Хүмүүнлэгийн сургууль, сэтгүүлзүйн тэнхимийн багш, оюутнууд амжилттай оролцлоо. Дижитал эрин үе нь иргэн хоорондын харилцаанд төдийгүй сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд эерэг, сөрөг талуудыг зэрэгцүүлэн авчирч байна. Тэгэхээр сэтгүүлчийн бэлтгэсэн контент болон нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээллийн зааг ялгаа бүдгэрч байгаа энэ үед

Read More

ХУВЬЦААНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭЭРЭЙ

Сити Их Сургуулийн 20 жилийн ойд зориулж, Бизнесийн сургуулийн хамт олон “Хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, хувийн орлогоо нэмэгдүүлье” сэдэвт аяныг аравдугаар сарын 9-16-ны өдрүүдэд зохион явуулж байна. Энэ хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХК-иас хүн бүрт өгсөн 1072 ширхэг хувьцааны талаарх мэдээллийг шалгаж өгөх бөгөөд мөн “Ард даатгал”-тай хамтран  данс нээж өгөх бүртгэл явагдаж байгаа. Энэ талаар сэтгүүлзүйн тэнхимийн оюутан Б.Бямбацэдэв

Read More

СЭТГҮҮЛЗҮЙН БАГШ НАР ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО

 Улаанбаатар хотноо аравдугаар сарын 2, 3-ны өдррүүдэд болсон Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Investigative Journalism Dialogue” олон улсын хуралд Сити их сургуулийн сэтгүүлзүйн багш нар оролцож, панелистаар хамтран ажиллалаа. Монголд хоёр дахь удаагаа болж буй уг хурлын үеэр гадаад, дотоодын сэтгүүлч, нэр хүндтэй судлаачид шинэ арга барил, туршлагаасаа солилцож, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга барилыг сонирхуулж байсан. Монголын эрэн сурвалжлах сэтгүүл

Read More

БАГШ, ОЮУТНУУД ЗУМБА БҮЖИГЛЭЖ СУРАВ

СИТИ их сургууль дээр өрнөж байгаа “Хамт олноосоо суралцъя” аяны хүрээнд Урлагийн сургуулийн Кино драмын тэнхимийн бүжгийн багш нар “ЗУМБА ФИТНЕСС” өдөрлөгийг  нийт багш, ажилчид болон оюутнуудын дунд амжилттай зохион явууллаа. Сургуулийн урд талбайд  бүжгийн багш Х.Анхбаярын заавраар 30 минутын турш зумба бүжиглэж, идэвхтэй хөдөлгөөн хийсэн. Энэ талаар Агаарын тээврийн I курсийн оюутан Э.Эрдэнэтуул “Маш хөгжилтэй, сонирхолтой, гоё байлаа. Завсарлагааны 50

Read More

ОЮУТНУУД ЭЕРЭГ ЦАХИМ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ЭЛЧ БОЛЛОО

“Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” сэдэвт аянд СИТИ их сургуулийн оюутнууд нэгдлээ. Аяны хүрээнд цахим орчинд хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах үүднээс залуучуудын идэвх, санаачилга, оролцоог дээшлүүлэх ажлууд хийгдэж байгаа аж. Өсвөр үе, залуучууд цахим орчинд ихэнх цагаа зарцуулж, мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авснаар гэмт хэрэгт өртөх, эх сурвалж нь баталгаагүй мэдээлэлд төөрөлдөх зэрэг сөрөг үр дагаврууд

Read More