Барилга, архитектур, дизайны сургууль

БАРИЛГА - АРХИТЕКТУР ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ

 БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

 

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

 

СитиЗон инновац, бизнес хөгжлийн төв нь "СИТИ" Их сургуулийн Алсын хараа болон 2020-2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөр буюу Их сургууль-Бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх төслийн хүрээнд байгуулагдсан. Тус төвөөс дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

      1. Багш, оюутнуудад зориулсан хувь хүний хөгжлийн сургалт, лекцүүд, чөлөөт уулзалт, бүтээлийн үзэсгэлэн, урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд;
      2.  Багш, оюутнуудын санаачлан боловсруулсан инновац, бизнесийн төслүүдийг шалгаруулж, жил бүр 1-3 төсөлд тус бүр 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгон, хамтран ажиллах;
      3. Оюутан, төгсөгчид ажилд ороход, эсвэл өөрийн бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, ажил горилогчдод тавигддаг, шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхөд нь туслах.

Манай сургууль оюутан солилцоог эрчимжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2014 оноос Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus Mobility Asia /EMMA/ хөтөлбөрийн Монгол Улс дахь түнш байгууллагаар сонгогдон ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн 20 гаруй оюутан, багш нар бакалавр, магистр, докторын болон дунд хугацааны хөтөлбөрт хамрагдан Франц Улсын Нице Софиа Антиполисийн их сургуульд амжилттай суралцаж байна.

      1. Сургуулийн багш, профессорууд хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий их, дээд сургуулиудын хичээлүүдийн агуулгын дагуу боловсруулж, дотоодын бусад их, дээд сургуулиудын шилдэг хөтөлбөрүүдтэй жиших замаар тасралтгүй хөгжүүлэн сайжруулж байна.

      2. Тусгай аргачлалаар боловсруулсан цогц системийн дагуу англи хэлний уламжлалт сургалтыг өөрчилж, оюутнуудыг 1-р курсээс нь түвшин тогтоон суралцуулж, төгсөлтийн үе шат бүхэнд "Сертифекат” олгодог болсон бөгөөд цаашид Англи хэлээр мэргэжлээ гүнзгийрүүлэн суралцах боломж олгоно. Мөн манай оюутнууд 2-р курсээсээ  эхлэн сонгоноор франц, хятад, солонгос, япон хэлүүдээс сонгон судалдаг.

      3. Оюутнуудыг гарааны бизнес эрхлэх, бүтээлч сэтгэхүйтэй болгох, онолоор эзэмшсэн мэргэжлээ практикт турших, өөрийгөө илэрхийлэх, санаагаа хөгжүүлэх, бизнесээ төлөвлөх зэрэг олон талын ач холбогдолтой Entrepreneur хүн болж төлөвшихөд шаардлагатай Entrepreneurship“ хичээл заадаг.

      4. Ажлын байран дахь хувь хүний соёл, хүмүүжил, харилцаа, зөв хандлага, ёс зүйн өндөр төлөвшил, эерэг сэтгэлгээ, сэтгэл зүйн хатуужил бий болгох “Гоо зүйн хүмүүжил”-ийн дадлага хийлгэх зэрэг олон өөрчлөлтүүдийг хөтөлбөрт шинээр оруулж өгсөн байдаг.

      5. Оюутнууд II, III курсээсээ эхлэн мэргэжлээрээ цалинтай ажиллах боломжтой. Төгсөөд ажиллах ажлын байрны захиалга, эрэлт хэрэгцээ ихтэй. Хичээл сургалтууд судалгаа шинжилгээ, практик дадлага хичээл дээр тулгуурлан явагддаг. Оюутнууд мэргэжлийн хичээлүүдээрээ олж авсан мэдлэгээ дүгнүүлж, уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж тайлагнадаг.

Манай сургуульд гадаад, дотоодын нэр хүндтэй их сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалсан багш, профессорууд хичээл заадаг. Мөн бид үндсэн багш нарын зэрэгцээ эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг юм. Түүнчлэн манай сургууль Өмнөд Солонгос, Болгар, Испани, Америк, Япон зэрэг орнуудаас зочин профессор урьж ажиллуулдаг.

      • Бахархлын баярын өдөрлөг
      • Мэргэжил сурталчлах аяны хүрээн дэх олон төрлийн арга хэмжээ
      • Илтгэх урлаг болон мэтгэлцээний клуб
      • Эврика болон бусад Эрдэм шинжилгээний бага хурлууд
      • Ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг" 
      • Тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудаа хамруулах
  • Барилга, архитектур, дизайны сургууль нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх зорилгоор байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн ажиллагаатай танилцах “дадлага аялал”-ыг зохион байгуулж ирсэн нь төгсөгчдийг ажлын байранд зуучлах болон ажлын ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.
  • Мөн сургуулийн төгсөх курсын оюутнуудад жил бүр “Хувь хүний хөгжил” сэдэвт кейс сургалтыг зохион явуулдаг бөгөөд сургалтанд Монголын томоохон аж ахуй нэгж, албан байгууллагын удирдлагууд, амжилттай яваа манлайлагч, олны танил хүмүүсийг урьж авчирдаг. Уг сургалтаар төгсөөд ажлын байранд гарахад учрах бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах, чадварлаг боловсон хүчин болоход юуг анхаарвал зохих талаар төгсөгчдөд нээлттэй ярилцлага хийн зөвлөгөө өгдөг юм.