“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНД 15000 ГАРУЙ НОМ БИЙ

“СИТИ” Их сургуулийн номын сангаас 15000 гаруй номыг судлан унших боломжтой. Бид даваагаас баасан гарагт 10.00-18.00 цагийн хооронд ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлэхээр зорьж байна. Мөн цахим каталогид хандан хэрэгтэй номоо шүүж, харах боломж бүрдсэн. Мөн гэрээр ном авч явсан бол сургуулийн номын сангийн фэйсбүүк хуудсанд хандаж, нэр, уншигчийн кодоо илгээснээр хугацаагаа сунгуулж болно.

Цаашид сургуулийн номын санд шинээр нэмэгдсэн номын жагсаалт гаргаж, бүх номыг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр хүссэн номоо гар утас, компьютер зэрэг бүхий л төхөөрөмжөөс нэвтрэн унших боломж бүрдэх юм.

 Өөрт хэрэгтэй үйлчилгээгээ доорх холбоосоор нэвтрэн авах боломжтой.