ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

“СИТИ” Их сургуулийн 6 салбар сургуульд 44  хөтөлбөрөөр Бакалавр, Магистр, Докторын түвшинд нийтдээ 2000 гаруй оюутан суралцаж байна. Манай сургуулийн давуу тал бол сайн хөгжүүлсэн ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА юм.

Бид Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Филиппин, Сингапур, Франц Улсын 20 гаруй их, дээд сургуультай хамтран ажиллаж байгаа бөгөөд олон улсад өөрийн гэсэн байр суурьтай, амжилттай яваа сургуулиудын нэг юм.

Бидний түншүүдийн дотор Бээжингийн Барилга, архитекурын их сургууль (http://bucea.admissions.cn/), Сингапур Улсын Наньяны технологийн их сургууль (https://www.ntu.edu.sg/Pages/home.aspx), Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусаны их сургууль (https://www.pusan.ac.kr/eng/Main.do), Францын Софиа Антиполис (http://unice.fr/)  зэрэг улсдаа төдийгүй тив, дэлхийн хэмжээнд эрэмбэлэгддэг сургуулиуд байдаг. Энэ нь манай сургуулийг олон улсын тавцанд ямар нэр хүндтэйг харуулж байна. “СИТИ” Их сургууль гадаадын их, дээд сургуулиудтай дараах чиглэлээр хамтран ажилладаг.

  • Харилцан туршлага судлахаар оюутан, багш, ажилтны солилцоог хөгжүүлэх;
  • Сургалтын хамтарсан хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Багш, ажилтнуудад судалгааны ажил эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх;
  • Сургалтын хөтөлбөрийн мэргэжил, чиглэлээр хамтарсан судалгааны ажил хийх, холбогдох мэдээллийг харилцан солилцох.

Манай хамт олон олон улсын төсөл, хөтөлбөрт идэвхтэй оролцож, амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үүний нэгэн тод жишээ бол бид 2014 оноос Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны ERASMUS MUNDUS MOBILITY ASIA /EMMA/ хөтөлбөрийн Монгол Улс дахь түнш байгууллагаар сонгогдон ажиллаж, уг хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй багш, оюутнууд Франц, Итали, Польш Улсад амжилттай суралцсан байна.

Манай “СИТИ” Их сургуульд суралцах хүсэлтэй гадаад оюутны тоо жилээс жилд улам бүр өсч, өнөөдөр БНХАУ, Япон, Филиппин, Швед Улсаас бакалавр, магистр, докторын түвшинд 395 гаруй оюутан суралцаж байна. 

БНСУ-ЫН “UIDUK” ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР

Орчин үед дээд боловсролын салбарт гадаад улс орнуудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой болж байна.

БЭЭЖИНГИЙН БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР

Бээжингийн Барилга, архитектурын их сургуультай хамтарсан 3+1+2 Бакалавр, Магистрын хөтөлбөр 2019 онд боловсруулж, хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. 

НЭГ ЖИЛИЙН ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР

“СИТИ” Их сургуулийн оюутнууд 2018 оноос Япон Улсад "НЭГ ЖИЛИЙН ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР"-т хамрагдаж эхэлсэн.