© СИТИ ИХ СУРГУУЛЬ

EMMA тэтгэлэгт хөтөлбөр

EMMA буюу Erasmus Mundus Mobility with Asia хөтөлбөр нь Европын Холбооны Боловсрол, Соёлын газраас удирдан явуулдаг дээд боловсролын солилцооны хөтөлбөрийн нэг хэсэг юм. "Эрасмус Мундус” хөтөлбөрийн зорилго нь тэтгэлэгт солилцоо, эрдмийн хамтын ажиллагаагаар дамжуулан дээд боловсролын чанарыг сайжруулахад оршино. Уг хөтөлбөр 3 үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:

-Хамтарсан хөтөлбөр /Joint programmes/

-Түншлэл /Partnerships/

- Таниулах төсөл /Attractiveness Projects/

Энэхүү хөтөлбөрийн Монгол дахь түнш байгууллагаар манай сургууль 2013 онд сонгогдон амжилттай ажиллаж байна. Уг 100 % - ийн тэтгэлэгт хөтөлбөрийн эхний ээлж 2013-2017 оны хооронд хэрэгжиж, ерөнхий зохицуулагчаар Франц улсын Nice-Sophia Antipolis их сургууль ажилласан. Сургалтын төлбөр, амжиргааны зардал зэрэг тухайн улсад байх хугацааны бүх зардлыг санхүүжүүлсэн уг хөтөлбөрт хамрагдсан оюутан, магистрант, докторант, мөн багш нар Итали, Франц, ХБНГУ, Португали, Польш зэрэг Европын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, өөрийн мэргэжил, мэдлэгээ дээшлүүлсэн билээ.

2017 оноос дараагийн "Эрасмус +" буюу Түншлэл /Partnerships/ хөтөлбөр хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөр нь аж ахуйн нэгж байгууллагууд болон их сургуулийн хоорондын уялдаа холбоог сайжруулах үндсэн зорилготой бөгөөд ерөнхий зохицуулагчаар БНСВУ- ын Da Nang их сургууль ажиллаж байна. Бид уг төслийн хүрээнд " Бизнес төв” байгуулж, үүгээрээ оюутнуудаа ажил олгогч төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбох, дадлагын ажлыг сайжруулах зэрэг олон бодит ажлыг хийнэ.

Европын Холбооны дээрх төслүүдийн талаар нэмэлт мэдээлэл авах бол:

    Холбоо барих утас: 99177484

    E-mail: info@citi.edu.mn; foreigndep@citi.edu.mn, m.anujin@citi.edu.mn

dle templates freefilm online
Таны ирээдүй-Бидний бахархал