© СИТИ ИХ СУРГУУЛЬ

Гадаад мэргэжилтэн хөтөлбөр

СИТИ их сургуулийн стратеги төлөвлөгөөнд "Гадаад мэргэжилтэн" хөтөлбөр чухал байр суурь эзэлдэг. Бид 2015 оноос энэхүү хөтөлбөрийн далайц, үр дүнг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарч, тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар гадаад улс орноос манай сургуульд зочлон ирж ажилласан мэргэжилтнүүд:
      1. БНСУ- ын " Койка" сайн дурын нийгэмлэгийн ажилтан Хюин Шин манай гоо сайхан болон жүжигчний тэнхимд театрын нүүр будгийн багшаар 2 жилийн хугацаатай ажилласан. Гоо сайхны урлаг өндөр хөгжсөн Солонгос улсын мэргэжилтэн Монгол улсад ирж, дээд боловсролын салбарт тодорхой хугацаагаар ажилласан нь ач холбогдолтой үйл явдал болсон. Мөн Хюин Шин багш мэргэжлийн хичээлийн зэрэгцээ оюутнуудад солонгос хэлний хичээл заасан билээ.
      2. ОХУ- ын Кемеровын СУИС- ын жүжигчний тэнхмийн эрхлэгч, ОХУ- ын гавьяат жүжигчин Виктор Васильевич Мирошниченко жүжигчний ангийн оюутнуудад уран чадварын хичээлээр сургалт явуулсан нь оюутнууд орчин үеийн театрын урлагт тавигдаж буй шинэ санаа, арга технологитой танилцах боломж олгосон юм.
      3. Франц улсын Нийс хотын их сургуулийн профессор Денис Парисот манай сургуульд нийт 4 сарын хугацаатай ирж ажилласан бөгөөд оюутан багш нарт их зүйлийг зааж сургасан билээ.
      4. Испани улсын дизайнер Э.Одхүүг хувцас дизайны тэнхимд 3 сарын хугацаатай зочин багшаар урьж ажиллуулав. Энэ хугацаанд тэрээр оюутнуудад оёдлын технологийн хичээл зааж, мөн Монголын Ноос Ноолуурын Холбооноос зохион байгуулсан сургалт- семинарт СИТИ их сургуулийн нэрийн өмнөөс оролцон "Европын дизайны хөгжил" сэдвээр хичээл заасан нь шинэлэг бөгөөд нийт оролцогчдын талархлыг хүлээсэн.
dle templates freefilm online
Таны ирээдүй-Бидний бахархал