© СИТИ ИХ СУРГУУЛЬ

Оюутан солилцоо

Манай сургуульд гадаадын их дээд сургуулиудтай оюутан солилцооны ажил эрчимтэй өрнөж байна. Анх 2006 онд олон улсын оюутан солилцооны байгууллага IASTE- ийн гишүүн болж, түүний хөтөлбөрүүдэд оролцон хамтран ажилласан. Хөтөлбөрийн шугамаар Тайландын Силвакрын их сургуулийн оюутан Канапорн Суваннарта, Грекийн Аристотелио их сургуулийн оюутан Елена Чациниофитоу, Румыны Дизайны их сургуулийн оюутан Рейлинд Вероника нар ирж тус бүр 3 сарын хугацаатай дадлага хийсэн нь манай оюутнууд гадаад оюутнуудтай мөр зэрэгцэн суралцах эхлэл болсон юм.
2015 оноос хойш хийгдсэн зарим ажлууд:
  • • 2015 онд Сити их сургуулийн жүжигчний 3-р курсын оюутнууд, 2 багшийн хамт ОХУ-н Кемеров хотын СУИС-д танилцах дадлага хийсэн.
  • • Европын Холбооны Эрасмус Мундус хөтөлбөрийн хүрээнд манай 2 оюутан, 3 магистр, 3 багш Итали, Франц, ХБНГУ, Польш, Португали улсад 6 сараас 1 жил 6 сарын хугацаатай амжилттай суралцсан.
  • • 2015 оны 10 дугаар сараас АНУ- ын МТВ тэтгэлэгт шалгарсан судлаач оюутан Дмитрий Штажевский манай сургуульд 10 сарын хугацаатай ажилласан. Фулбрайт бол Америкийн Засгийн газраас санхүүждэг олон улсад хэрэгжүүлдэг боловсролын солилцооны хөтөлбөр юм.
  • • Эрасмус Мундус хөтөлбөрийн хүрээнд 2016 онд Франц улсын Нийс их сургуулийн магистрант Максим Джухи Риффард 6 сарын хугацаатай манай Бизнесийн сургуульд ирж суралцсан.
  • • 2017 онд жүжигчний 3- р курсын оюутнууд 2 багшийн хамт ОХУ- ын Улан- Үдэ хотын Соёл урлагийн академид танилцах дадлага амжилттай хийсэн.
  • • 2017 оны 8 дугаар сарын 25 – аас АНУ- аас Фулбрайт тэтгэлгийн шугамаар англи хэлний багш  Melissa Smith ирж ажиллах гэж байна.
Таны ирээдүй-Бидний бахархал