© СИТИ ИХ СУРГУУЛЬ

Бидний амжилт ололт - 20 жил

Манай сургууль анх 60 оюутан, захирал, номын санч, үйлчлэгч, орос хэлний болон бүжгийн багш гэсэн үндсэн орон тоотой үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлуудаа тоочин их зүйлийг өгүүлж болох боловч, товч, тодорхой болгох үүднээс дараах байдлаар тоймлон дурдав:

  1. Материаллаг баазын хувьд хөгжин бэхжсэн: Анх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, Мамба дацан хийдийн хойно, 1 давхар БАМ- ын байшин(орос цэргүүдийн барьсан хуучин байр)-нд 3 өрөө түрээслэн нээлтээ хийж байсан бол одоо Сүхбаатар дүүргийн 7- р хороо, нийслэлийн "А” зэрэглэлийн бүсэд өөрийн эзэмшлийн спорт заал бүхий хичээлийн 2 байртай, дэд бүтэц хөгжсөн орчин үеийн сургууль болсон; 
  2. Бүтэц, зохион байгуулалтын хувьд өргөжин хөгжсөн: Одоо бүрэлдэхүүн 4 сургууль, 9 тэнхимд 100 гаруй багш, ажилтан ажиллаж байна. Бүтээлч сэтгэлгээтэй, мэргэшсэн, ёс зүйтэй хамт олон төлөвшин бий болсон нь манай амжилтын нэг онцлог, давуу тал болно. 
  3. Гадаад харилцааны салбарт амжилт арвин байна. Дээд боловсролын салбарт хэрэгжүүлэх Европын Холбооны 2 төсөл хэрэгжиж байна. Мөн БНСУ, Япон, Тайвань, АНУ, ОХУ, Франц, БНХАУ зэрэг улс орны 20 шахам их дээд сургууль болон байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. 
  4. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хувьд зогсолтгүй шинэчлэгдэн сайжирч, олон улсын төвшинд хүрэв. Дээд боловсролын бүхий л төвшинд буюу бакалавр, магистр, докторын сургалт явуулах болж, мэргэжилтэн бэлтгэх цар хүрээ өсөн нэмэгдэж байна. 
  5. Оюутан, суралцагсад жилээс жилд өсч, өөрийн гэсэн өнгө, төрх, хэм хэмжээг бий болгосон. Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцон, сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж буй залуус олон бий. Оюутнуудын соёл, ёс зүйн төлөвшил өндөр байгаа нь манай сургуулийн онцлог бөгөөд бид бүхний бахархах зүйлийн нэг мөн билээ.
Таны ирээдүй-Бидний бахархал