© СИТИ ИХ СУРГУУЛЬ

СИТИ ИХ СУРГУУЛЬД БЭЛТГЭЖ БУЙ ЗАРИМ МЭРГЭЖЛҮҮДИЙН БУСАД СУРГУУЛИАС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ

МЭРГЭЖЛИЙН НЭР

ОНЦЛОГ

 

 

1

 

 

Эрх зүй

Тус сургуулийн хууль эрх зүйн ангийн анхны элсэлт бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга агсан Монгол улсын нэрт хуульч Д.Дэмбэрэлцэрэнгийн гэгээн үйл хэргийг үргэлжлүүлэх эрхэм зорилготой.

Д. Дэмбэрэлцэрэн нь Монгол улсын Дээд Шүүхийн дарга, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн анхны дарга, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн зэрэг төрийн өндөр дээд албан тушаалыг нэр хүндтэй хашиж явсан Монгол улсын гавьяат хуульч билээ. 

 

2

Зочлох үйлчилгээ /Зочид буудлын менежмент/

2- р курсээ төгсөөд Япон улсад үйлдвэрлэлийн дадлага 1 жилийн хугацаанд цалинтай хийнэ. Сургалтын төлөвлөгөөний дагуу Япон хэл сонгон үзнэ. Төгсөөд Япон улсад гэр бүлээрээ ажиллах боломжтой. 

 

3

 

Гадаад хэл: 

- Багш, гадаад хэл /Англи, орос хэл/

- Гадаад хэл, орчуулга /япон, солонгос, хятад, англи, франц/ 

Мэргэжлийн сайн багш нартай. АНУ, Канад, Солонгос, Франц зэрэг орны мэргэжилтэн багш нар үндсэн багшаар ажиллана. Тохилог орчин, чанартай сургалт бол манай онцлог

 

4

 

Багш, сургуулийн өмнөх боловсрол

Ижил мэргэжлийн сургалт явуулдаг бусад сургуулиас ялгагдах онцлог нь мэргэжлийн боловсролоос гадна "Либерал арт” боловсрол олгоно. Мөн эчнээ ангид олон оюутан суралцдаг. 

5

Бизнесийн удирдлага: 

- Менежмент
- Маркетинг
- Худалдаа
- Олон улсын харилцаа

- Аялал жуулчлал

1) 3-р курсээс мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр заана

2) 2 дахь хэл буюу япон, солонгос, франц зэрэг хэлийг сонгон суралцаж болно

3) Амжилттай сайн суралцсан оюутнууд хамтран ажилладаг гадаадын их сургуулиудад дадлага хийх, солилцооны хөтөлбөрт хамрагдана.

4) Төгсөөд магистрын ангид хөнгөлөлттэй нөхцлөөр суралцах

БАРИЛГА, АРХИТЕКТУР, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ 

 

1

 

- Архитектур

- Барилгын инженер

- Гадаадад нарийн мэргэжил эзэмшсэн шилдэг багш нар хичээл заана

- Сургалтын төлөвлөгөө олон улсын стандартад нийцсэн

- Амжилттай сайн суралцсан оюутнууд хамтран ажилладаг гадаадын их сургуулиудад дадлага хийх болон солилцооны хөтөлбөрт хамрагдана. 

 

2

- Интерьер дизайн

- Улсын чанартай уралдаан тэмцээнд оюутнууд тогтмол амжилттай оролцдог

- Мэргэжлийн хувьд Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй багш нар хичээл заана

 

3

 

- Програм хангамж

- Төгсөөд 100 хувь ажлын байртай бөгөөд мэргэжлийн сайн багш нартай.

- 3,4- р курсээсээ хамтран ажилладаг байгууллагууд дээр цалинтай дадлага хийж, төгсөөд ажлын байраар хангагдана.

 ГОО САЙХАН - УРЛАГИЙН СУРГУУЛЬ 

 

1

 

Химийн технологи /Гоо сайхны бүтээгдэхүүн судлал/

Монгол улсад анх удаа гоо сайхны бүтээгдэхүүн судлалаар мэргэжилтэн бэлтгэж байгаагаараа онцлог. Орчин үед нэн чухал хэрэгцээт мэргэжил. Тусгай зориулалтын лабораторитой. Мэргэжлийн хичээлийг гоо сайхны бүтээгдэхүүн судлалаар докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн багш нар заана. Төгсөөд 100% ажлын байртай. 

 

2

 
 
Хөгжмийн урлаг /Морин хуур/

 

Сайн багш нар, сурах таатай орчин, олон жилийн туршлага бол манай онцлог. Мэргэжлийн багш "Алтан ураг” хамтлагийн гоцлол хөгжимчин Б.Бүрэнтөгс. Тэрээр манай үндсэн багш бөгөөд заах арга барил, ур чадварын хувьд манай шилдэг багш нарын нэг. Морин хуурын ангийн оюутнууд 3,4- р курсдээ сонгодог хөгжмийн өлгий болсон Австри улсын Франц Шубертын нэрэмжит хөгжмийн их сургуульд суралцаж 2 сургуулийн диплом авах боломжтой. 

Таны ирээдүй-Бидний бахархал