© СИТИ ИХ СУРГУУЛЬ

“Урлагийн сургууль”-ийн Дуулаачийн тэнхимийн эстрадын дуулах ур зүйн багш С.Гантулга, уртын дууны дуулах ур зүйн багш СТА Л.Баяр-Эрдэнэ нар тэнхмийнхээ багш оюутнуудад илтгэл тавилаа

2016 оны 11-р сарын 28-нд "СИТИ” их сургуулийн "Урлагийн сургууль”-ийн Дуулаачийн тэнхимийн эстрадын дуулах ур зүйн багш магистрант С.Гантулга "Монголд мюзиклын урлагийг хөгжүүлэх боломж” сэдвээр, уртын дууны дуулах ур зүйн багш магистрант СТА Л.Баяр-Эрдэнэ "Өөрийн уран бүтэл болон уртын дууны ангилал зүйн асуудлаар” тэнхимийнхээ багш оюутнуудад магистр хамгаалах гэж буй ажлынхаа талаар илтгэл тавилаа. Илтгэлтэй холбогдуулан багш оюутнуудын сонирхсон асуултанд хариулж халуун дулаан ярилцлага өрнүүлэв.
Таны ирээдүй-Бидний бахархал