© СИТИ ИХ СУРГУУЛЬ

СИТИ их сургуулийн багш Б.Цагаадай “ГРАНПРИ” цом хүртлээ

"УРАН БАРИМАЛ-2017" үзэсгэлэн нь 3 жилд нэг удаа Монголд уламжлал болон зохион явагддаг бөгөөд энэ үзэсгэлэнд СУИС-ын ДДУС-ын уран баримлын ангийн багш С.Бадрал болон түүний шавь нар болох 9 үеийн төгсөгчид мөн одоо сурч буй нийт 40-өөд барималчдын 60-аад бүтээл тавигдсанаас СИТИ Их Сургуулийн уран баримал, уран зургийн багш Б.Цагаадай "Амьдралын хүрд" видео уран баримлын бүтээлээрээ "Гранпри" цомыг хүртлээ. Энэ үзэсгэлэн нь Монголын Урчуудын Эвлэлийн Уран зургийн Галлерейд 2017.01.25- 02.04-ыг хүртэл үзэгчдэд нээлттэйгээр тавигдаж байгаа тул хүссэн хэн бүхэн үзэх боломжтой.

Таны ирээдүй-Бидний бахархал