ЦАХИМ СУРГАЛТ

СИТИ Их сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд "Moodle" цахим сургалтын системийг сургалтдаа нэвтрүүлэн хичээлээ тасралтгүй, чанартай явуулж байна. 

MOODLE системийн тухай

“СИТИ” Их сургуулийн онлайн сургалтад ашиглаж байгаа MOODLE сургалт, удирдлагын системсистемийг дэлхий даяар 243 гаруй сая хэрэглэгч ашигладаг байна.

Цахим сургалтад бэлтгэх

Багш, оюутан цахим сургалтад хамрагдахад юуны түрүүнд интернэтийн сүлжээнд холбогдсон суурин, зөөврийн болон таблет хэлбэр бүхий компьютертой байх шаардлагатай юм.

Цахим сургалтад оролцох

Хэрэглэгч /багш, оюутан/ Сургалтын бодлого, зохицуулалтын газраас өгсөн нэвтрэх нэр, нууц үгээр www.lms.citi.edu.mn хаяг руу нэвтэрч орсноор цахим сургалтад оролцох боломжтой болно.