“СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Цэмбэлийн Байгалмаа /доктор PhD, профессор/

“СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч нь сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

1/ дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулан Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;

2/ сургуулийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журам, зааврыг батлан мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих

3/ багш, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, цалин, урамшууллын бодлого, журам боловсруулж батлуулан мөрдүүлэх;

4/ бүтцийн нэгж, бүрэлдэхүүн сургуулийг хэвийн, тогтвортой ажиллах нэгдсэн зохицуулалт, удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх, үр дүнг хариуцах;

5/ сургуулийн үндсэн үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах бүтэц, механизмын тогтвортой ажиллагааг хангах;

6/ сургуулийг хөгжүүлэх санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, сургуулийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт, судалгааны  түншлэлийг өргөжүүлэх;

7/ сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг баталж, хэрэгжилтийг хангуулах.