БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ

“СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд нь мэргэжлийн тодорхой салбар, чиглэлээр сургалт, судалгааны ажил эрхэлдэг.

“СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүнд дараах сургуулиуд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

    1. Барилга, архитектур, дизайны сургууль (Архитектур, интерьер дизайны тэнхим, График дизайны тэнхим, Хувцас дизайны тэнхимтэй);
    2. Бизнесийн сургууль (Менежмент, нягтлан бодох бүртгэлийн тэнхим, Аялал жуулчлалын тэнхимтэй);
    3. Хууль зүйн сургууль (Нийтийн эрх зүйн тэнхим, Хувийн эрх зүйн тэнхим, Клиник сургалтын төвтэй);
    4. Гоо сайхны сургууль (Гоо сайхны тэнхим, Сувилахуйн тэнхимтэй); 
    5. Хүмүүнлэгийн сургууль (Гадаад хэл, боловсрол судлалын тэнхим, Сэтгүүл зүйн тэнхимтэй)
    6. Урлагийн сургууль (Кино драмын тэнхим, Дуулах урлагийн тэнхим, Хөгжмийн урлагийн тэнхим, Бүжиглэх урлагийн тэнхимтэй).

Бүрэлдэхүүн сургуулийн захирал

Бүрэлдэхүүн сургуулийн захирал нь “СИТИ” Их сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, сургалтын үйл ажиллагааны үр дүнг Ерөнхийлөгчийн өмнө хариуцаж ажиллана.

Бүрэлдэхүүн сургуулийн захирал дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

    1. Бүрэлдэхүүн сургуулийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, үйл ажиллагааны үр дүнг хариуцах;
    2. Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах;
    3. Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн төслийг  боловсруулах, шинэчлэх, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах;
    4. Бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сургалт-судалгааны ажлын нэгдлийг хангах;
    5. Сургуулийн хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулж, холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах.

Тэнхимийн эрхлэгч

Тэнхимийн эрхлэгч нь “СИТИ” Их сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн Тэнхимийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, сургалтын үйл ажиллагааны үр дүнг дээд шатны удирдлагын өмнө хариуцна.

Тэнхимийн эрхлэгч дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

    1. Тэнхимийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, үйл ажиллагааны үр дүнг хариуцах;
    2. Тэнхимийн сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах;
    3. Тэнхимийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн төслийг боловсруулах, шинэчлэх, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах;
    4. Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын чиглэлийн хүрээнд Тэнхимийн эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, сургалт-судалгааны ажлын нэгдлийг хангах;
    5. Тэнхимийн хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулж, дээд шатны удирдлагад уламжлан шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах.