© СИТИ ИХ СУРГУУЛЬ

БАРИЛГА АРХИТЕКТУР-ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ

Чадварлаг сайн багш нар, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрөөр бусад ижил төстэй мэргэжлийн сургуулиудтай өрсөлдөж, олон улсын тавцанд гарах зорилт тавин ажиллаж байна. Хэдэн жилийн өмнө зөвхөн дизайны чиглэлтэй байсан бол одоо архитектур, барилга зэрэг мэргэжлүүд нэмэгдсэнээр сургалтын үйл ажиллагаа өргөжиж, элсэгчдийн тоо нэмэгдэх болов.

Манай онцлог: Төгсөх ангийн оюутнуудын " Gradution Show”- г жил бүр амжилттай зохион байгуулж, эцэг эх, багш, олон нийтэд сонирхуулдаг уламжлалтай.

Манай сургууль Монголын Дизайнеруудын Холбоо, Монголын Архитекторуудын Холбоо, Монголын Ноос Ноолуурын Холбооны гишүүн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гоо зүйн боловсрол, сэтгэлгээг, ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор "Сити -Дизайн” улсын уралдааныг 2 жил тутам амжилттай зохион байгуулж байна.


Хувцас дизайны тэнхимийн багш нар мэргэжлийн дизайнеруудын "Гоёл” наадмаас Гран при шагнал мөн Тэргүүн болон Тусгай байрын шагнал 12 удаа, сургуулийн дэргэдэх "Монголжингоо” загварын товчоо "Монгол улсын шилдэг загварын товчоо” өргөмжлөл 3 удаа тус тус хүртэж, дизайны сургалттай сургуулиудын дунд зохиогддог "Хаврын гоёл-Дизайн сургалт” наадмаас оюутнууд Гран при шагнал 5 удаа, Тэргүүн байрын шагнал 14 удаа, Тусгай байрын шагнал 10 удаа, Дизайны шилдэг сургууль өргөмжлөл 5 удаа, Шилдэг удирдагч багш өргөмжлөлийг 4 багш хүртсэн бахдам амжилтын эзэд бөгөөд салбартаа тэргүүлэх байр суурийг баттай эзэлсэн.

Мөн ОХУ, БНХАУ, Сингапур, Австри, Герман зэрэг орнуудад болсон олон улсын залуу дизайнеруудын уралдаанууд, үзэсгэлэн яармагт амжилттай оролцож тэргүүн болон тусгай байрын шагналуудыг хүртээд байна.

 Элсэлт авах мэргэжлүүд

  Мэргэжлийн нэр  Суралцах хугацаа  Зэрэг
 Хувцас дизайн  4 жил  Бакалавр
 Текстилийн үйлдвэрлэлийн технологи /Ноос, ноолуур/
 4 жил  Бакалавр
 Хувцас дизайн /Эчнээ/  2,5-3,5 жил  Бакалавр
 Хувцас дизайн  1,5 жил  Магистр
Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу!
Холбоо барих утас:  88062771
И-Майл хаяг: b.enkh-och@citi.edu.mn

Тэнхимийн зорилго: График дизайны хамгийн сүүлийн үеийн мэдлэг, чадварыг оюутнуудад олгож, олон улсын төвшинд өрсөлдөх мэдлэг, чадвар хослосон бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Бид энэхүү зорилгоо хэрэгжүүлэх үүднээс олон ажил төлөвлөн хэрэгжүүлж, томоохон амжилт гаргаад байна. Тухайлбал: Дизайн сургалттай сургуулиудын дунд зохиогддог " Хаврын гоёл” наадмаас 2014 онд Тэргүүн байр, 2015 онд Гран При шагнал тус тус хүртэв. Мөн ШУТИС- аас зохион байгуулдаг " Алтан хулгана” наадамд оролцож, Тэргүүн, дэд болон Тусгай байрын шагналуудыг хүртээд байна.

Элсэлт авах мэргэжлүүд
 Мэргэжлийн нэр  Суралцах хугацаа   Зэрэг
 Компьютер график дизайн
- График дизайн
- Хэвлэлийн дизайн
 4 жил  Бакалавр
 Компьютер програм хангамж
- Сүлжээний програм хангамж
 4 жил  Бакалавр
Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу!
Холбоо барих утас:  88057510
И-Майл хаяг: e.enkhtuvshin@citi.edu.mn

Тэнхимийн зорилго: Мэргэжлийн сургалтыг олон улсын төвшинд хүргэж, өрсөлдөх чадвартай, бүтээлч, ёс суртхуун бүхий мэргэжилтэн бэлтгэж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах.

Сургалтын онцлог: 2016 онд Франц улсад архитектурын шилдэг сургууль төгссөн мэргэшсэн архитектор Э.Энхманлайн шууд оролцоотойгоор сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулсан. Ингэснээр манай мэргэжлийн хичээлүүдийн агуулга чанарт мэдэгдэхүйц ахиц гарч, багш, оюутны бүтээлч хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх үйлст томоохон алхам хийгдэв.

Манай тэнхим оюутнуудыг суралцахын зэрэгцээ уралдаан тэмцээнд оролцох, дадлага хийхэд нь онцгой анхаарч, дэмжилэг үзүүлдэг.

Элсэлт авах мэргэжлүүд
  Мэргэжлийн нэр   Суралцах хугацаа  Зэрэг
 Архитектур  4 жил  Бакалавр
 Интерьер дизайн  4 жил  Бакалавр
 Барилгын инженер  4 жил  Бакалавр
Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу!
Холбоо барих утас:  88121088
И-Майл хаяг: g.ankhtsetseg@citi.edu.mn

Манай багш нар

Таны ирээдүй-Бидний бахархал