© СИТИ ИХ СУРГУУЛЬ

Бизнесийн сургуулийн ТАНИЛЦУУЛГА

1998 онд СИТИ их сургууль /хуучин нэрээр Монголжингоо/ байгуулагдахад нээгдсэн 3 мэргэжлийн нэг нь "Үйлчилгээний менежмент” байв. Анх Монгол улсын Ерөнхий сайд агсан П.Жасрай, эдийн засгийн ухааны доктор Н.Цэрэнпил, Н.Нацагдорж нарын нэр хүндтэй хүмүүс багшилж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн.

Манай онцлог: - Англи хэлний сургалттай бөгөөд оюутнуудаа хамтран ажилладаг их сургуулиудтай хийх солилцооны хөтөлбөрт хамруулах, төгсөөд гадаад, дотоодын шилдэг их дээд сургуульд суралцах нөхцөлийг хангах үндсэн зорилготой. Мөн цаашид манай сургуульд гадаад улс орноос суралцах оюутны тоо нэмэгдэх тул олон улсын оюутнуудтай ойлголцох хэлний бэрхшээлийг арилгах ач холбогдолтой.

Бид магистр, докторын сургалтын зэрэгцээ ойрын хугацаанд онлайн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөө орон нутаг болон гадаад улсад амьдарч буй монголчууддаа бакалаврын боловсрол олгох ажлыг хэрэгжүүлнэ.


Бид үндсэн багш нарын зэрэгцээ эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг мэргэжилтнүүд, томоохон компани, ажил олгогчидтой хамтран ажилладаг. Сургалтыг олон улсын стандартад нийцүүлж, гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудын түвшинд ойртуулах үүднээс хичээлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулсан. Багш нар оюутнуудтай маш ойр дотно харьцдаг бөгөөд олон жилийн ажлын туршлагатай.

Багш нар сурах бичиг, гарын авлага бичих, судалгаа шинжилгээний ажил хийхэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд дэд профессор Г.Алтантовчийн бичсэн "Зар сурталчилгаа ба идэвхжүүлэлтийн удирдлага", "Олон улсын маркетинг” сурах бичгүүд нь мэргэжлийн бусад их дээд сургуулиудад ч эрэлт хэрэгцээтэй сайн бүтээл болсон юм.

Элсэлт авах мэргэжлүүд

 Мэргэжлийн нэр  Суралцах хугацаа  Зэрэг
 Менежмент  4 жил  Бакалавр
Маркетинг  4 жил  Бакалавр
Нягтлан бодох бүртгэл  4 жил  Бакалавр
Зочлох үйлчилгээ /Зочид буудал, зоогийн газар/
 4 жил  Бакалавр
Зочлох үйлчилгээ, Онгоцны үйлчлэгч БНСУ-ын Уюдук их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр
 Бакалавр
 Аялал жуулчлалын менежмент 4 жил
  Бакалавр
Аялал, агаарын тээврийн үйлчилгээний менежмент  БНСУ-ын Уюдук их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр
  Бакалавр
 Худалдаа  4 жил   Бакалавр
 Бизнесийн удирдлага  1,5 жил
 Магистр
 Аялал жуулчлалын менежмент  1,5 жил  Магистр
 Бизнесийн удирдлага
- Хотын удирдлага
 3 жил
 Доктор
Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу!
Холбоо барих утас:  89088822
И-Майл хаяг: g.altantovch@citi.edu.mn

Англи болон орос хэлний багш, солонгос, япон, хятад хэлний орчуулагч, багш- сургуулийн өмнөх боловсрол /өдөр, эчнээ/ хөтөлбөрөөр тус тус мэргэжилтэн бэлтгэдэг.

Багшлах бүрэлдэхүүн магистраас дээш зэрэгтэй бөгөөд англи хэлний багш нар 2017 онд Монгол дахь "fARO” International Educashion Group- ийн олон улсад багшлах эрхийн сургалтыг амжилттай дүүргэсэн. Манай тэнхимд ирэх хичээлийн жилд АНУ, Япон, БНСУ- аас багш нар ирж ажиллана. Мөн гадаад хэлний ангийн оюутнууд 3- р курсээсээ хамтын ажиллагаатай гадаадын их сургууль, байгууллагуудад очиж дадлага хийдэг.

Бид хэлний мэргэжлийн бус оюутнуудад заах англи хэлний уламжлалт сургалтыг өөрчилж, оюутнуудыг 1- р курсээс нь түвшин тогтоон суралцуулж, төгсөлтийн үе шат бүхэнд "Сертифекат” олгодог болсон. Энэ нь оюутнуудаа IELTS, TOEFL –ийн оноотой төгсгөх үндсэн зорилготой. Тус тэнхимийн дэргэд Европ- Ази хэлний сургалт- дадлагын зорилготой " Гадаад хэлний төв” ажилладаг.

Бид 2015 оноос ЕБС-ийн сурагчдын дунд "Англи хэл–Амжилтын гүүр” олимпиадыг амжилттай зохион байгуулж байна.

Элсэлт авах мэргэжлүүд

 Мэргэжлийн нэр  Суралцах хугацаа  Зэрэг
Гадаад хэлний орчуулагч /англи, хятад, япон, солонгос/  4 жил  Бакалавр
Багш, гадаад хэлний боловсрол /англи, орос/  4 жил  Бакалавр
 Багш, Сургуулийн өмнөх боловсрол
 4 жил  Бакалавр
 Багш, Сургуулийн өмнөх боловсрол /Эчнээ/  2,5-3,5 жил  Бакалавр
 Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу!
Холбоо барих утас:  89088822
И-Майл хаяг: u.azjargal@citi.edu.mn

Манай багш нар

Таны ирээдүй-Бидний бахархал