© СИТИ ИХ СУРГУУЛЬ

УРЛАГИЙН СУРГУУЛЬ ТАНИЛЦУУЛГА

СИТИ их сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж яваа салбарын нэг бол урлагийн сургууль юм. Эдүгээ манай төгсөгчид хот, болон орон нутагт мэргэжлийн урлагийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна. Олны танил алдартай дуучид, жүжигчид манай сургуульд суралцан, төгсч гарсанд бид баяртай байдаг. Сургуулийн гадаад харилцаа хөгжиж, олон улсын уралдаан, тэмцээнд оролцох, ялангуяа магистрт тэтгэлгээр суралцах үйл явц өргөжиж байна. Манай сургуулийн урлагийн ангиудад ОХУ, БНХАУ, Япон, Бельги зэрэг орнуудаас оюутнууд ирж суралцдаг.

Тус тэнхимд Монголын урлагийн салбарт нэр хүндтэй, мэдлэг боловсролтой олон авьяаслаг багш нар ажилладаг. Бидний гол зорилго бол дэлхийн тавцанд өрсөлдөх мэргэшсэн, өндөр боловсролтой, гоо зүй, ёс суртхууны хувьд төлөвшсөн мэргэжилтнүүдийг соёл, урлагийн салбарт бэлтгэн гаргах ач холбогдолтой юм.

Онцлох мэдээ: Ирэх хичээлийн жилээс дэлхийн сонгодог хөгжмийн өлгий болсон Австри улсын Шубертын нэрэмжит Урлагийн Академитай хамтран "Морин хуур” хөгжмийн мэргэжлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүгээрээ бид Монгол улсын хөгжмийн урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байна.

Элсэлт авах мэргэжлүүд

 Мэргэжлийн нэр   Суралцах хугацаа  Зэрэг
 Хөгжмийн урлаг  4 жил  Бакалавр
 Дуулах урлаг  4 жил  Бакалавр
 Дуулах урлаг /Эчнээ/  2,5 жил  Бакалавр
 Урлаг судлал  1,5 жил  Магистр
Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу!
Холбоо барих утас:  89088866
И-Майл хаяг: ts.buyan-orshikh@citi.edu.mn
Манай сургалтын гол онцлог бол дуулах, жүжиглэх, бүжиглэх, болон тайзны хөдөлгөөний ур чадварыг өндөр хэмжээнд эзэмшсэн кино, драм, мюзиклын жүжигчин бэлтгэн гаргаж байгаад оршино. Эдүгээ манай төгсөгчид мэргэжлийн төвшинд өндөр үнэлэгдэж байгаа бөгөөд богино хугацааны дотор ижил, төстэй урлагийн сургуулиудын дунд тэргүүлэх байр суурийг эзэлсэндээ бид баяртай байдаг. Жүжигчний мэргэжлийн оюутнууд олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаагийн зэрэгцээ гадаадын их, дээд сургуулиудад магистрт суралцагсдын тоо өсч байна.
Элсэлт авах мэргэжлүүд
 Мэргэжлийн нэр  Суралцах хугацаа  Зэрэг
 Жүжгийн урлаг   4 жил   Бакалавр
  Урлаг судлал   1,5 жил  Магистр
Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу!
Холбоо барих утас:  89088866
И-Майл хаяг: sh.munkhtuya@citi.edu.mn

Манай багш нар

Таны ирээдүй-Бидний бахархал