© СИТИ ИХ СУРГУУЛЬ

Хандив өгөх

СИТИ их сургуулийн хөгжил дэвшилд төгсөгчид болон байгууллага, хамт олон, иргэдээс өгөх хандив, тусламж нэн чухал ач холбогдолтой. Дэлхийн шилдэг сургуулиудын жишгээс харахад энэ нь тухайн сургуулийн чансааг харуулах нэг гол үзүүлэлт байдаг байна. Бид бүхний сайн мэдэх алдарт Харвардын их сургуулийн орлогын гол хувийг төгсөгчдийн хандив бүрдүүлдэг бөгөөд хөрөнгө оруулалтын сандаа 36 тэрбум доллар цуглуулж, түүгээрээ аливаа судалгаа, шинжилгээ, бүтээн байгуулалтын ажлаа бэрхшээл, саадгүй хийж ирсэн онцлогтой ажээ.

СИТИ их сургуулийг 2015-2018 он хүртэл хөгжүүлэх "Стратеги төлөвлөгөө" - ний нэг чухал зорилт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг сургууль болоход оршино. Энэхүү хүнд агаад ариун зорилтыг биелүүлэхэд манай сургуулийн төгсөгчид болон дэмжигчдийн оролцоо нэн чухал билээ. Бид сургуулийнхаа газар, орчин тойрноо Улаанбаатар хотод үлгэр жишээ "Хотхон” болгохоор төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд 3 давхар спорт заал бүхий хичээлийн байрыг барьж, ашиглалтанд оруулж байна.

Эрхэм хүндэт та бүхнийг "СИТИ их сургууль Монголын дээд боловсролын манлайлагч байж, дэлхийд данстай сургууль болох" эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Хандивын данс: Голомт банк-1105115800

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Таны ирээдүй-Бидний бахархал